Улсын баатар Э.Бат-Үүлийн хийж чадаагүйг Су.Батболд барах уу

Хотын дарга асан Э. Бат-Үүл 2013 онд хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх шийдвэр гаргаж байлаа. Шавыг нь тавьж, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Баттулга нар тууз хайчилж, нэг хэсэгтээ шуугиж байв. Барилгын ажлыг БНСУ-ын “Халла Гонсол” компани гүйцэтгэхээр болж, төсөвт өртөгийг 37.1 тэрбум төгрөг байхаар тогтоосон байдаг.

Гэтэл хотын захиргааг СХД рүү нүүлгэх асуудал цаг хугацааны явцад бүдгэрсээр, одоо үлгэр болон жаргаад байна.

2016 оны сонгуулиар МАН ялалт байгуулж, нийслэлийн Засаг даргаар Су.Батболд сонгогдсон. Түүнийг нийслэлийн хөгжлийн асуудалд нэлээд ул суурьтай хандах болов уу гэсэн бас л үлгэр ярьж, улстөржөөд эхлэв. Тэрээр нийслэлийн төр захиргааны байгууллагыг Яармагийн дэнж рүү нүүлгэх юм гэнэ.

Ер нь манай улс төрд залгамж чанар гэж байдаггүйн нэг тод жишээ нь энэ болж байна. Нэг дарга нь гараад өмнөх даргынхаа үүсгэсэн асуудлыг ухраадаг, унтраадаг, үгүйсгэдэг болоод байна. Нэг нам гарахаараа улсын эрх ашгийг бус намын болон хувь хүний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг болсны тод жишээ нь бас энэ юм. АН төрийн эрхэнд гарахаараа Төв талбайг Чингисийнх болгож, МАН гарахаараа Д.Сүхбаатарын талбай болгодог шиг нийслэлд АН ялвал төр захиргааны байгууллагыг Баянхошуу руу, МАН гарвал Яармаг руу нүүлгэнэ гэж дайрдаг болох нь ээ янз нь. Нийслэлийн хөгжил энэ мэтээр бол яав ч урагшлахгүй биз ээ.

Мөн энд Хотын дарга асан Э.Бат-Үүлийн эхлүүлсэн хотын захиргааг нүүлгэх төслийг магтах гэсэнгүй. Тэр бол үнэлгээ, үйл ажиллагаа, төлөвлөгөө, биелэлт муутай муу төсөл байсан. Тиймдээ ч АН-ын баг нийслэлийн удирдлагад ажиллаж байх хугацаанд биелэлээ олж, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд тийшээ нүүж чадаагүй. СХД-ийн тухайн байрлалын газрыг чөлөөлж, барилгын ажлын зураг төсөл ч гарсан байдаг.

Үүнд мэдээж асар их хөрөнгө зарцуулсан. Нүдний цөцгий мэт хэлбэртэй байна хэмээн зураг төслийг гаргаж, тус байрны нүдний хэсэгт нийслэлийн иргэдээ хүлээн авах танхимыг байрлуулна. Энэ нь иргэдээ нүдний цөцгий мэт хайрлах санаа юм гэсэн РR тухайн үед мөн ч их явсан даа.

Мөн хотын захиргааг нүүлгэх сургаар тэнд байгаа газрын үнэ өсч, ашиг хонжоо хайгчдын зарим нь нэлээд хөлжиж, нэг хэсэг нь аавын хаалга татсан сураг ч бий. Ийм нэгэн балагтай үлгэрийг л Хотын дарга асан Э.Бат-Үүл найруулсан, гол дүрд нь тоглосон. Одоо Су.Батболд яг ийм үлгэрийг Яармагт эхлүүлэх гэж байна.

Уг нь бол Яармаг, Баянхошуу руу нүүснээр ач холбогдлын хувьд ямар ч ялгаа байхгүй. Нийслэлийг ийм ойрхон газарт нүүлгэх нь автомашины түгжрэл, агаарын бохирдол гээд нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэж чадах гарц нь биш гэдгийг олон судлаач хэлдэг. Тэгснээс Өвөрхангай Хархорин, Сэлэнгэ рүү нийслэлээ нүүлгэж нэлээд хол газарт шинэ хотыг буй болгож чадвал энэ нь өөрөө хөгжлийн шийдэл, гарц юм. Эх оронч, зоригтой байдлаар ийм алхмыг хийж чадахгүй, хоёрын хооронд хоноцийн сэтгэлээр нийслэлийн хөгжилд хандаж байгаа нь Яармаг руу хотын захиргааг нүүлгэх ээлжит шоунаас харагдаж байна. Гэхдээ энэ асуудал бараг л бүтэхгүй байх. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл хотыг нүүлгэх гээд бараагүй, харин энэ удаа Су.Батболд нүүлгэж хийж барах уу?

Зууны мэдээ
Т.Батсайхан


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tulgaa 2018-03-02 08:46:03
    Setguulchid myaa boljee. Sudlagaa ene ter bhgu. Ungutshun, asuudlaa medehgui. Iim setguulchdiig belddeg bagsh magsh bur ch hereg alga.
  • Зочин 2018-03-02 04:40:36
    Батболд дарга арай дээр юм хийж байгаашдээ Батүүлшиг хэдэн тэрбумаар нь идээгүй байх
  • Зочин 2018-03-02 04:38:52
    Баатар ч гэх шиг хийсэн ажил байдым уу хэдэн зуун тэрбумаар нь худалдаж аваа байлгүй. Юу хийсэн гэж баатар цол авдын. Хэдэн тэрбумын хогны ногоон уут тарааж л ...
  • Зочин 2018-03-02 03:29:41
    Хөдөө царайсан ОРК 2 жил унтлаа. Хэдэн ёлкний гэрэл овоолж асгачихаад гэрэлт гудамж ч гэх шиг. Энэ хүн юу ч хийгээгүй. Хэдэн шоу зохион байгуулсан. Тэр нь аз ...
  • зочин 2018-03-02 02:58:19
    улсын баатар бат-үүл гэнэ үү? ямар хүн байдаг билээ?
  •  2018-03-01 11:48:55
    Хотоо хүлэмж мэт бүрхүүл хийж өвөл дулаалга галлагаа шаардахгүй өвөлждөг болго. тэгээд утаа гарахгүй цахилгаан станцаа хийчих. утаагүй гал түлдэг зуух хийсэ...
  • Зочин 2018-03-01 09:27:11
    Дайсныг алсан хүнд улсын баатар цол олгодог. Найзаа алсан үүлд баатар цол олгосон нь маш буруу шүү дээ Элбэгшорчоо
  • njh 2018-03-01 07:28:54
    Үхсэн элэнцэгнээ Улсын баатар иргэдээ ЛАЛАРаар нь дуудчихаад юугаар г-гүүлсэн өгөр вэ?гэхдээ Су Батболд их удаан бна хурдан сэтгэлдээ цаг t таныг бидн-г хүлээдг...
  • хуульч 2018-03-01 04:31:09
    СЭТГЭЛ ,ЗҮТГЭЛ, ИТГЭЛ БАЙВАЛ БАТ -ҮҮЛЭЭС ИЛҮҮ ЗҮЙЛИЙГ ЭНЭ ХҮН ХИЙХ ЁСТОЙ ДОО???
  • зочин 2018-03-01 03:32:17
    Батүүл мөнгө хулгай хийх зорилгоор тууз хайчилсаныг бүгд мэднэ шүү дээ, Дахин төлөвлөлт гэж бас баахан айл өрхийг орон гэргүй болгосон тэнэг бол Батүүл шүү дээ,...
  • Батаа 2018-03-01 02:07:50
    Улсын баатар чинь хэн юм бэ. Хэн ч биш, баахан худлаа шаадаг л нөхөр. Хотын гудамжийг 1 настай цэцгээр чимээд алахаа шахсан. Сайн менежер тийм балай юм хийхгүй....
    • баатар 2018-03-01 02:45:07
      одооний унтаахайнуудийг бодвол маш их зүйл хийж амжуулсан юм шүү үүл баатар минь.хөлсний соммент бичигч минь (чам шиг хүмүүс нийгэмд маш их хор уршигтай!!!
  • иргэн 2018-03-01 01:58:28
    нуулгэж харагдаач естой тавдугаар цахилгаан станц байлгуйдээ дорноговийн аж уйлдвэрийн парк байлгуйдээ нефтийн уйлдвэр байлгуйдээ эгийн голын уцс байлгуйдээ
  • иргэн 2018-03-01 01:53:09
    Батүүл юу хийсэн юм бэ. Золжаргалтай нийлж баахан мөнгө идээ биз дээ.. Хотын замыг савангаар угаахыг ажил гэх гээ юу
  • зочин 2018-03-01 01:49:37
    Хотыг нүүлгэнэ гэээгүй зөвхөн захиргааг нь нүүлгэхийг энэ бичээч хар талаас нь бичжээ. Хийж чадвал тэр хавийн хөгжил цэцэглэлт дээшлээд хэрэгтэй л юм. Чадах эсэ...