ҮЙЛ ЯВДАЛ: Паралимпийн наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргана
Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт:
Хангарьд ордны 6 давхарт Хурлын танхимд Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай иргэдийг гаргах ажлын хэсгийн хурал болно.

09:00 цагт: Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн Интермед эмнэлгийн хурлын танхимд  болно.

09:00 цагт: Турк Улсын Станбул хотноо зохион байгууглагдсан дэлхийн тогооч нарын өндөр зэрэглэлийн, олон улсын тогооч болон олон улсын шүүгч шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон багийнхан Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардана.

09:00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн байранд  “Хууль зүйн туслалцааны төвийн танилцуулга уулзалт” болно.

10:00 цагт:  “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформын нээлтийн ажиллагааг Холидэй Инн зочид буудалд зохион байгуулна.

10:00 цагт:  "Аюултай хог хаягдлын цогц менежмент" сэдэвт семинар Цаг уур орчны шинжилгээний газрын хурлын танхимд болно.

10:00 цагт: Гандантэгчинлэн хийдийн лам нар сүсэгтэн олонд зориулж үнэ төлбөргүй ном айлдана.  Хаана: Буянт-Ухаа спорт цогцолборт

10:00 цагт: АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Рэндал Шрайвер Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд талууд мэдээлэл өгнө. Батлан хамгаалахын яаманд

11:00 цагт: Улаанбаатар зочид буудлын "Хархорин" танхимд "ПЁНЧАН-2018" өвлийн паралимпийн наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргаж, туг гардуулах ёслол болно. Мөн наадмын нээлтэнд өмсөх хувцас гардуулна.

11:30 цагт:  "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх "Ээжүүдийн холбоо", "Монголын худалдаачдын холбоо" хамтран "Бидэнд баярлах шалтгаан алга-2" цуглааны талаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

13:00 цагт:   Европын Холбооны Азийн Хөрөнгө Оруулалтын Сангаас санхүүжиж буй Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн хурал ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно.

Новотел Улаанбаатар хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян   ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ-д зохион байгуулагдана.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.