Орон сууцны үнэ өсчээ
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны нэгдүгээр сарын үр дүнг танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.015 болж суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 1.5 хувиар өсчээ. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.53  хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,164 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.02 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.28 хувиар өсчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,923. Суурь үеэс 7.74 хувийн бууралттай гарчээ. Харин өмнөх сараас 1.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.30 хувиар өссөн үзүүлэлт юм.

Орон сууцны үнийн индекс, 2018 оны нэгдүгээр сар

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,015

1,164

0,923

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1,54%

16,41%

-7,74%

Өмнөх сартай харьцуулахад

0,25%

0,02%

1,16%

Оны эхэнтэй харьцуулахад

0,25%

0,02%

1,16%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

3,53%

3,28%

0,30%

ОСҮИ-ийг тооцоолохдоо тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4751 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-01 23:05:36
    Үнэхээр өссөн юм болов уу.10 жилийн дараа ямар ч үнэгүй болох вий дээ.Банкууд байр барьцаалахдаа дурамжхан үнэлгээг нь ихээхэн бууруулдаг болсон байна лээ шүү
    202.70.36.154
    Мэдэгдсэн Хариулах
  • би 2018-03-01 09:44:34
    Шинэ байр нь бөгс иргэх зайгүй, амьсгалах агаар байхгүй, зохион байгуулалт муутай, үнэтэй, сургууль цэцэрлэгээс хол байж яагаад өсөөд байна вэ
    175.112.12.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Ххх 2018-03-01 09:01:42
    Нээх сүртэй тансаг байр гэж нэрлэнэ очоод үзхээр сайн материалаар тоглоод хаясан л юм бдийншд. Шал муруй сарий наасн
    66.181.189.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-01 04:22:55
    Манайхан л байр2 гээд хошуурдаг болохоос бусад орнууд хөгжих тусмаа л төвөөсөө зугатааж амьдардаг. Хөгжих болоогүй л байна даа. Зүгээр л нийтийн байр шүү дээ
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
    • Солиор 2018-03-01 09:39:15
      Дэд бүтэй хөгжөөгүй ядуу лсад бөөгнөрөхөөс өөр арга байхгүй. Чам шиг ганц бие хүмүүс болч яахав сургууль цэцэрлэгт хүүхэд өгнө гэж байх биш
      175.112.12.50
      Мэдэгдсэн Хариулах
  • оросоо 2018-03-01 04:10:58
    Яриваа наад ЧАНАРГҮЙ БАЛГАСУУДААР Чинь яах юм ӨӨРСДӨӨ ХАУС барихад ХЯМДХАН тэгээд ч хүссэнээрээ ТОм талбайтай барьж болж бна
    202.179.26.31
    Мэдэгдсэн Хариулах
    • Байртай залуу 2018-03-01 09:36:42
      ХАУС барьж утаа гаргаж үр хүүхдээ хордуулж нүгэл хийхээс ичээч новшо
      175.112.12.50
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-28 07:40:07
    Одоо үнээ өсгөж болно тэгээд ч таны байрыг авах хүн олдохгүй Одоогийн энэ жишгээр байр авах хүн дууссан
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • ZOCHIN 2018-03-01 14:32:54
      YAG YAG.
      122.201.21.31
      Мэдэгдсэн Хариулах