LG OLED зурагт дэлхийн спорт тэмцээнд таныг биечлэн оролцуулна
Бодит дүрслэл болон цэвэр, тод дуугаралт нь спорт тэмцээнд дурлагсдын хайрыг татна

Өвлийн гурван сард хүйтний улирал эрс ширүүн байдаг тул ихэнх хүмүүс гэртээ дулаахан, тав тухтай байхыг илүүд үздэг. Ялангуяа хоёрдугаар сард  дэлхий даяарх спортын хорхойтнууд гэртээ яаран харьж, зурагтынхаа өмнө тухлан суухыг илүү чухалчилдаг. 

Зурагтаар өөрийн дуртай багийнхаа тэмцээнийг үзэж байхдаа дүрс хурдан дамжуулалтын алдаанаас болж, нарийн чухал хэсгийг үзэж чаддаггүй. Тэгвэл LG OLED зурагт таны дуртай багийн нарийн үйлдэл бүрийг нэг бүрчлэн тод, томруун харуулах болно. Гайхалтай дүрсний нарийвчилсан ялгаруулалтын тусламжтай танд бусад мянга мянган хөгжөөн дэмжигчдийн адил цэнгэлдэх хүрээлэнд буй мэт бодит мэдрэмж төрөх болно. OLED зурагт нь ердийн зурагттай харьцуулбал мянга дахин илүү тод, өнгөний ялгаралтыг танд хүргэх болно. Пиксель тус бүр өөрөөсөө гэрэлтэн, төгс хар өнгийг бий болгож, ямар ч сарнилгүй сүүдрийн тэнцвэрийг илүү ялгаруулж өгдөг. Ийм учир та зөвхөн ойроос л үзэхэд тохиромжтой тэмцээний хэсэгчилсэн бүх үйлдлийг үзэх боломжтой.

Цэнгэлдэх хүрээлэнд байгаа мэт бодит мэдрэмжийг дан ганц тод дүрс ялгаруулалтын тусламжтайгаар авахгүй. Ихэнх уралдаан тэмцээнийг үзэгч олны хашгираан, хөгжмийн дуугаралт, сэтгэл зүрхнээс омогшсон орилоонгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тийм учраас энэхүү агуу зурагтад бодит дууны урсгалыг бий болгох хүчирхэг яригчийг суурилуулж өгсөн. Ялангуяа LG OLED E7 зурагт нь нэмэлт аудио төхөөрөмжийн тусламжгүй, өөрөөсөө өндөр чанарын дууны давтамжийг бий болгон, танд тод, цэвэр дууны урсгалыг хүргэнэ.


 
Мөн LG OLED зурагт нь 3D, бодит мэт дуугаралтыг бий болгох Dolby Atmos™ технологийг суулгаж өгсөн. Энэхүү технологийн ачаар дуугаралтын урсгал нь зурагтыг аль ч өнцгөөс үзсэн жигд байх болно.

Хэрэв таны зурагт бодит мэт дууны урсгалыг бий болгож чадахгүй бол LG энэхүү асуудлыг шийдэх Dolby Atmos™ технологийг суурилуулсан, бодит мэт, тод дуугаралтыг бий болгох SJ9 яригчийг танд санал болгож байна.

Мөн дууны горимыг илүү сайжруулахын тулд LG-ийн өөрийн хөгжүүлсэн, дууны гаралтыг бодит мэт түвшинд авчрах “Adaptive Sound Control” хэмээх технологийг энэхүү зурагтад суулгасан. Ингэснээр дуугаралтыг ялган ангилж, ASC технологийн тусламжтай зурагт үзэж буй хүнд болор мэт тод, бодит дуугаралтыг хүргэх юм.

Энэ жил спортын маш олон арга хэмжээ болно. Хэрэв та тасалбар худалдан авч очин өөрийнхөө дуртай багийнхнаа тэмцээнийг үзэж чадахгүй бол энэхүү шинэ зурагтынхаа өмнө тухлан, яг л дэргэдээс нь үзэж буй мэт дуртай багийнхаа тоглолтыг сэтгэл ханамжийн дээд зэргийн баталгаатайгаар үзээрэй.

“Өнөө цагт LG OLED зурагт нь хамгийн чанартай бүтээгдэхүүн хэмээн уран бүтээлчид танд санал болгож байна. LG Electronics жил бүр хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцүүлэн, тэдгээрийн хүлээлтээс давуулсан тансаг загвартай, бодит дүрс, өндөр чанарын дуугаралтыг бий болгосон зурагт бүтээхийн төлөө зогсолтгүй ажиллаж байна” хэмээн LG Electronics Алмата Казахстаны маркетингийн албаны дарга Наталъяа Новикова хэллээ. 
Бусдад түгээх
  • gplus