Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж болох фитнесс, бялдаржуулах төвүүд
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед  50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангаж ажиллах юм.

Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бялдаржуулах төвүүдийн хаяг байршил,
 
Хөнгөлөлт үзүүлэх клубүүдийн нэрс  
Холбогдох утас
 
Хаяг, байршил
1 Чийрэг Монгол клуб    
2 Proteam клуб 7709-7777 СБД 7 хороо Саруул хотхон 2-р орц 3-р давхарт
3 Perfect клуб - -
4 California клуб 7010-6666 3,4-р хороолол, хуучнаар "Од" кино театрын зүүн талд "JSD" төвийн 4 давхарт
5 Golden gym-1 клуб 7777-0099 Тусгаар тогтнолын ордон, 4 давхарт
6 Golden gym-2 клуб 7707-0099 Американ дэнж хотхоны баруун талд
7 Golden gym-3 клуб  
7709-0099
Тэнгис кино театрын урд талд Виктори центрийн 5 давхарт
8 Golden gym-4 клуб 7717-0099 Нарны зам дагуу Замын цагдаагийн эсрэг талд Бодиз автомотивийн 3 давхарт
9 Golden gym-5 клуб 7705-0099 3-р хороолол, Сансар төвийн 3 давхарт
10 Winner клуб 9918-9255 Циркийн зүүн талын Oriflame center - н зүүн талын 2б 1а байр
11 Olympus клуб 7700-5292 Хан-уул дүүрэг Khan-uul tower
12 Эрүүлмаа клуб - -
13 Iron bulls клуб 8877-8870 10 дугаар хороолол, Хаан банкны 4 давхарт
14 Ripped фитнесс клуб - -
15 Star клуб 9928-6777 Баянгол дүүрэг 16-р хороо Амарсанаагийн гудамж, Гандан-58
16 Magic клуб - 3,4-р хорооллын эцэст
17 Tiger клуб - -
18 Од клуб - -
19 Crown клуб - Holiday Inn Зочид буудлын 36 давхарт
20 HR клуб 8010-5005 БГД 3-р хороолол, Өргөө кино театрын ард Дако бизнес центрийн 7 давхарт
21 Park gym клуб 9910-8484 БЗД 26-р хороо, Нарлаг төвийн 2 давхарт
22 Enthusiast бодибилдинг, фитнесс клуб 7711-0311 Бага Тойруу, Залуучуудын өргөн чөлөө, ЭСК төв
 
 П.ИТГЭЛ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • baatar 2018-03-24 04:29:57
    golden gym-д хүүхдээ явуулах гэсэн чинь 3 сарын 1- нээс нэмэгдэн 50 байснаа 70 болчжээ. Юун хөнгөлөлттэй харин сурталчилгааг далимдуулан үнээ өсгөөд байна. ...
    64.119.23.21
    Мэдэгдсэн Хариулах