MNBA: Дайчид цувралыг тэнцүүлж чадлаа
MNBA Үндэсний лигийн аваргийн төлөөх цувралын дөрөв дахь тоглолт МҮЭСТО-нд боллоо. Эхний хоёр тоглолтод Ховд Шонхорууд баг хожил авснаар 2-0 гэсэн давамгай байдалтай болоод байсан билээ. Гэхдээ цувралын гурав дахь тоглолтод Архангай Алтан Дорнодын Дайчид баг чухал хожил аваад байсан юм.
 
Цувралын дөрөв дэх тоглолтод Шонхорууд хожвол цуврал 3-1 болж Дайчид үлдсэн тоглолт бүрт хожигдох эрхгүй тоглолтыг хийхээр байсан юм. Ингээд хүлээлт дүүрэн аваргын цувралын дөрөв тоглолт эхлэх мөчид МҮЭСТО-ны спорт заал ачааллаа дийлэхээргүй болтлоо дүүрсэн байлаа. Тоглолтын эхний үе тэнцүүхэн үргэлжилсээр 24-25-аар Дайчидын нэг онооны илүү өндөрлөсөн юм.
 
Харин хоёрдугаар үед Архангай аймгийн тоглогчид гайхалтай байж 10 онооны давамгай байдлыг үүсгэсэн юм. Ховд Шонхорууд баг хоёрдугаар хагаст сэргэж оноог гурав болгож ойртуулсан ч Дайчид баг хариу цохилтыг хийснээр 105-99-өөр хожил байгууллаа. Энэ тоглолтод Jepp Newberry 23 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт өгсөн бол ОУХМ Э.Цэвэлдорж 23 оноо, 9 самбар, ОУХМ Б.Билгүүн 15 оноо авлаа. Харин Ховд Шонхорууд багаас BJ Young 33 оноо, 6 самбар, 8 оновчтой дамжуулалт, Э.Дөлгөөн 22 оноо, 17 самбар авлаа. Энэ тоглолтод Дайчид багийн бөмбөгний шилжилт сайн байж 30 оновчтой дамжуулалтыг багаараа өгсөн нь хожих гол шалтгаан байсан юм.

Цувралын дараагийн тоглолт өнөөдөр 19 цагаас МҮЭСТО-нд болно. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.