Говь-Алтай аймгийн хөгжлийн чуулган болж байна
Говь-Алтай аймагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гарцыг тодорхойлох “Хөгжлийн форум-2018” чуулга уулзалт өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Хоёр дахь жилдээ болж буй тус арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг онцолдог. “Хөгжлийн форум-2018” чуулган нь энэ удаад барилга, бүтээн байгуулалт, уул уурхай гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн өнгөрсөн онд орон нутагт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнг танилцуулах юм байна. 



Нийслэлээс 1000 гаруй км алслагдсан Говь-Алтай аймгийн хувьд эдийн засгийн тулгуур салбар нь мал аж ахуй. Эдийн засгийн тэргүүлэх салбараа аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй гэж тодорхойлсон. Уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл гэвэл Таяннуурын төмрийн хүдрийн ордод түшиглэж “Алтайн хүдэр” компани үйл ажиллагаа явуулж байна. Хайгуул болон ашиглалтын лиценз олгогдсон тоон үзүүлэлтээр тус аймаг улсын хэмжээнд эхний тавд ордог. Аялал жуулчлал хөгжих өргөн нөөц, боломжтой. Хэдий тийм боловч дэд бүтэц, үйлчилгээний салбар сул хөгжсөн нь тулгуур салбарын хөгжилд тээг болж ирсэн. Говь-Алтай аймаг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтад найдах бус хувийн хэвшил болон гадаадын төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж, бололцоог шаргуу эрэлхийлж байна. 


П.ИТГЭЛ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.