Утаа мартагдах цаг
Өглөөний 08.00 цагийн байдлаар Баянхошуу, МҮОНРТВ, Баруун дөрвөн зам орчимд агаар бага зэргийн бохирдолтой. Улаанбаатарын бусад цэгүүдэд агаар бохирдолгүй хэвийн байна. Ийнхүү улаанбаатарчууд урин дулааны улиралтай зэрэгцэн шагшин гайхагдаж байсан утааны тухай яриагаа орхиход хүрлээ. Төр засаг хийгээд  иргэдийн зүгээс энэ тухай яриаг дараагийн өвөлтэй золгох хүртлээ “мартаж” орхидог. Энэ нь гэм биш зан болсон зүйл. Утааны оргил үед Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд “...Утааг арилгаж чадахгүй бол УИХ-ыг тараах санал гаргана” гэж мэдэгдэж байв. Одоо бол улирлын аясыг даган “утаагүй” Улаанбаатарынхан боллоо.

Тэгвэл яг энэ үед АНУ-ын Элчин сайдын яамнаас нийгмийн сүлжээнд "Утаагүй" олон нийтийн аяныг өчигдөр эхлүүлжээ. Агаарын бохирдлын идэвхтэй үеийн дараа ч утааны хор хөнөөлийн талаарх олон нийтийн сонор сэрэмжийг хадгалах ба нэмэгдүүлэх, мөн агаарын бохирдлын эсрэг авч болох богино болоод урт хугацааны хариу арга хэмжээг сурталчлах санаачлагатайгаар эхлүүлж байна. Тэд бидэнд сануулж байна. Бидний яг энэ үеэс эхлэн мартчихдаг утааг сануулан ийнхүү аян эхлүүлжээ. Тэд энэ аяныхаа хүрээнд  долоо хоног бүр салбар салбарын мэргэжилтнүүдтэй Фэйсбүүк Лайв ярилцлага хийж, шууд дамжуулах, агаарын чанарын тухай баримт, статистик, тайлан, мэдээлэл, зөвлөгөөг нийтэд түгээх, мөн богино хэмжээний баримтат кино бэлтгэх зэрэг ажлууд хийгдэх гэнэ. 

Тэгвэл төр засгийн зүгээс агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан дараах тодорхой арга хэмжээнүүдийг авахаар баталсан. Энэхүү УИХ тогтоолын төсөлд тусгагдсан онцлох заалтуудыг утаа мартагдах цагт дор эргүүлэн сануулахад,
  • Улаанбаатар хотод байгаа түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухнуудыг 2019 оноос хаах,
  • Зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авах,
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбох,
  • Аймгийн төвүүд болон Улаанбаатар хотод баригдаж бэлэн болсон, зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцны тооцоолол судалгааг нарийвчлан гаргаж, тэдгээрт гэр хорооллын иргэдийг оруулах талаар арилжааны банкууд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран судалж, 2018 оны эхний хагас жилд багтаан холбогдох шийдвэрийг гаргах,
  • Чанар стандартын шаардлага хангасан утаагүй шахмал болон хийн түлшний үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн оновчтой бодлогоор дэмжих,
  • Нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, утааг багасгах асуудлыг тухайлан хариуцах төрийн захиргааны бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох,
  • Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлж, аян өрнүүлэх,
  • Дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, инноваци, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх,
  • Төрийн зарим байгууллагууд болон төрийн өмчит их, дээд сургуулийг шилжүүлэх, тэдгээрийг холбосон хурдны зам, метро байгуулах урьдчилсан тооцоо судалгаа хийх,
  • Нийслэл хотын зарим чиг үүргийг аймгийн зэрэглэлтэй болон дагуул хот руу шилжүүлэх зэрэг асуудлыг 2018 оны 1 дүгээр улиралд багтаан судалж, холбогдох шийдвэр гаргах,
  • Төсвийн байгууллагын халаалтын нам даралтын зууханд улсын төсвийн хөрөнгөөр, хувийн аж ахуйн нэгж, байгууллагад урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тус тус технологийн шинэчлэл хийх ажлыг 2018 оноос эхлүүлэх, тэдгээрийн хэрэглэгчдийг төвийн эрчим хүчний системд холбох, сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлэх замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх,
Харин энэхүү төлөвлөгөөт ажлууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар өнөөдрийн байдлаар албан ёсны мэдээлэл алга байна. Олон жилийн туршлагаар эрх баригчид утааны улиралд авах арга хэмжээгээ цогц байдлаар боловсруулдаг. Харин үүнийгээ дараа жилийн "утааны улирал" эхлэх хүртэл мартчихдаг. Харин энэ удаад эрх баригчид бодлого төлөвлөгөөгөө хэрхэн ажил хэрэг болгохыг харах л үлдэж байна. 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2018-02-28 17:18:40
    gadnaas diesel auto oruulaxaa boli benzin bol zvgeer manaixan gadnii xygatsaa dyyssan Auto oruulj ytaa nemegdeed bna anxaarlaa xandyyl
    79.226.67.226
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-02-28 04:46:10
    халаалтын зуухыг нураах нь байтугай шинээр бариад байхад мэргэжлийн хяналт аваад байна,Сэлх зуслан салхины ддэдд талд 3 том яндантай хуучны уурын зуухыг
    103.10.22.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Төрийн өмчийн цэцэрлэг сургууль болгож б 2018-02-28 03:39:18
    Төрийн зарим байгууллагуудыг хотын зах руу нүүлгэнэ гээд байх юм.Нүүлгэлээ гэж бодоход ашиглаж байсан барилгуудыг яах гэж бна.Төрийн өмчийн цэцэрлэг сургууль бо...
    59.153.114.28
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-28 02:30:54
    үхэх гээд байгаа бол зайлаач
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-28 02:22:20
    Хотын өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны татвар /зөвхөн/ хотод ав энгэж л утаа буурнаа өөр гарц үгүй сууцанд орохыг хүлээвэл бүгд үхнэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-28 02:02:55
    мэдээ бичиж чаддаггуй байж их цор цор гэдэг болжээ пгоо ноен или хатагтай
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах