Шинэ нисэх буудал барих төсөлд хамтран ажилласан хүмүүсийг “Найрамдал медаль”-иар шагнав

Шинэ нисэх буудал барих төсөл нь одоогоос есөн жилийн өмнө албан ёсоор эхэлж байсан. Тэгвэл одоо дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тохилог үйлчилгээ бүхий шинэ нисэх буудлыг барих төслийн ажил дуусах шатандаа орж, энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох гэж байна.

Хуучин “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас дөрөв дахин их буюу жилд 1.7 сая зорчигч хүлээн авах, 18100 нислэгт үйлчлэх хүчин чадал бүхий энэхүү Шинэ нисэх буудлын төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан “Самсунг Си энд Ти” корпораци болон “Азуса Сэккэй Ориентал Консалтанс Глобал” түншлэлийн нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал медаль”-аар шагналаа.

Найрамдал медалиар “Самсунг Си энд Ти” корпорацийн төслийн захирал Ха Сынг Юнг, тус корпорацийн төслийн зам, гүүрийн асуудал хариуцсан менежер Пак Дон Ин, “Азуса Сэккэй Ориентал Консалтанс Глобал” түншлэлийн Ерөнхийменежер Харагүчи Осаму, менежер Маэта Кимихиро болон менежер ЖонТеггарт нарыг шагнасныг Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ гардууллаа.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ дээрх нэр бүхий хүмүүст шагнал гардуулж хэлсэн үгэндээ “Миний бие Төрийн нарийн бичгийн дарга байх үедээ 2009 онд Шинэ нисэх буудлыг барих төслийг эхлүүлж байсан бол өнөөдөр сайдаар ажиллаж байх үед төсөл дуусах шатандаа орж, удахгүй ашиглалтад орох гэж байна. Энэ төсөл Монголчуудын хувьд зам тээвэр, агаарын тээвэр, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт шинэчлэлийг авчирсан, цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах төсөл юм. Энэхүү том бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн та бүхэнд Монголчуудынхаа нэрийн өмнөөс болон салбарын сайдын зүгээс талархал илэрхийлж, шагнал гардуулж байгаадаа баяртай байна. Манай төслийн багийнхан та бүхнээс бид их зүйл суралцаж, арвин туршлагатай боллоо. Цаашдаа олон сайхан бүтээн байгуулалт, төслүүдэд хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээгээд шагнал гардаж буй эрхмүүд болон Шинэ нисэх буудлын төсөлд хамтран ажилласан нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж амжилт хүслээ.
 


Эх сурвалж: ЗТХЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOchin  2018-02-27 15:18:00
    Ashgui dee. Hurdan ashiglaltand oroosoi Amjilt husie
    122.201.22.206
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-02-27 14:28:01
    долдойдчих юм аа. арай томоор хараасай
    103.229.120.50
    Мэдэгдсэн Хариулах
  • 4 дахин худал шуу 2018-02-27 13:49:03
    4 дахин их 2017 онд одоо бгаа буудал 1.2 сая зорчигтой шуу хучин чадал ойролцоо бна даа
    66.181.176.221
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛЧУУД 2018-02-27 12:13:10
    сүүлийн үед дуулж ч чадахаа болиод жаргал нь жад болоод бгаа. дуучин Болдыг хар
    122.201.21.254
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-27 12:07:16
    хамтран ажилласан ч гэж дээ наадуул чинь л барьсан даа манайхан бол едийд тавдугаар цахилгаан станц л болсон байгаа монголчуудад дуулахаас еер чадах юм бна уу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Чингис гэж бүү нэрлээрэй!!! 2018-02-27 10:26:40
    Гадаадын дэвшилт технологийг манайхан сурч авч үлдэх нь хамгаас чухал! Шинэ буудлын ашиглалтын горимыг маш сайн баримтлах хэрэгтэй!!
    66.181.176.145
    Мэдэгдсэн Хариулах