Х.Нямбаатар: “Эрдэнэт” үйлдвэр маш том эрсдэлд ороод байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нараас өмнө Эрдэнэт Үйлдвэр, "Стандарт" Банктай холбоотой асуудлаар Засгийн газарт асуулга тавьсан. Энэхүү асуулгын хариуг өчигдөр гишүүдэд хүргүүлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор асуулга тавьсан гишүүд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Дөрвөн асуудлын хүрээнд Засгийн газарт асуулга тавьсан. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан зээл авсан хууль тогтоомжийн хүрээнд явагдсан эсэхийг АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ийм учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг Засгийн газраас өгсөн. 

Хоёрдугаарт, МУ-ын Засгийн газар, төрийн өмчит Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр баталгаа гаргаж өгснийхөө төлөө “Жаст” компанийн төлөх ёстой өр төлбөрийг төлөх үүрэг тодорхой болсон эсэхийг тодруулсан. Асуулгын хариуд Английн арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөр төлөх нь тодорхой болсон тухай дурьдсан байна.  Хамгийн ноцтой нь 11 дүгээр сарын 17-ны өдрийн Английн Арбитрын шүүх хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн данс, эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж Монголын Засгийн газар давж заалдах шийдвэр гаргасан боловч үүнийг хүлээж аваагүй. 

Гуравдугаарт, Зээлсэн мөнгө шууд “Жаст” компанийн данс руу орсон уу? “Эрдэнэт”-ий дансаар дамжиж орсон уу гэдгийг тодруулахыг хүссэн. 2009-2013 оны хооронд  нийтдээ 213, 3 сая ам.долларын гүйлгээг “Стандарт” банкнаас “Эрдэнэт”-ийн данс руу  хийсэн байна. Эргээд энэ мөнгө нь Меркентал хаус, Миллфорд Глобал корпораци гэсэн хоёр компанийн данс руу янз бүрийн нэрээр төлбөрийн гүйлгээ хийгдэж гарсан байна. 

Дөрөвдүгээрт, Зээлийн үндсэн гэрээ 2009 онд хийгдсэн. Зээлийн үндсэн гэрээний баталгаан дээр “Эрдэнэт” тухайн үеийн гүйцэтгэх удирдлагууд гарын үсэг зурсан тухай мэдээллийг бидэнд ирүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийн компанийн дүрэмд 10 сая ам. доллартай тэнцэх хэлцэлд гүйцэтгэх удирлага буюу гүйцэтгэх захирал гарын үсэг зурах эрхтэй. Түүнээс дээш хэлцэлд ТУЗ-ын зөвшөөрөл авах ёстой атал тухайн үеийн гүйцэтгэх удирдлагууд үндсэн зээлийн  хэлцэлд гарын үсэг зурсан байна. 

Эндээс дүгнэлт хийхэд “Стандарт” банкны байгуулсан “Жаст” компанийн баталгааг “Эрдэнэт”-ийн үйлдвэрээс гаргажээ. Ийм учраас бид Арбитрийн шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт унасан. Унах унахдаа зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болон хуулийн компаниудын төлбөр, хүү алданги нийлээд 100 гаруй сая ам.доллар дээр нэмэгдээд өдөр бүр 900 ам.долларын хүү төлөх нь ээ. Үүн дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт” үйлдвэр маш том эрсдэлд ороод байна. 

Эцэст нь төр бусдын хариуцлагагүй үйлдлийг өөртөө хүлээдэг газар болох нь" гэв. 

Мөн гишүүдийн зүгээс дөрөвдүгээр сард далд байгаа олон хэргүүдийг ил болгох талаар ажиллана гэдгээ мэдэгдлээ.

 

П.ГОО

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батхуугийн битуумжилсэн хоронго хаана бн 2018-03-01 18:10:51
    АНы бузарууд Батхуугийн хоронгийг хураагаад толборт нь огох байтал оорсдоо завшсан гэж ярьдаг унэн байх оо тэгээд энэ хэргийг тас нуугаад луйвардсан 49 алдах бо...
    50.226.17.98
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-02-28 23:42:33
    ta nar uneheer nam gej gyideggui shudraga eh oronoo gedeg bol naad 76 gaa ogchiruulaad ogoochee tegej bj tor uls maani oorchlogdoh bolood bn uhaaraachee tuunees...
    66.181.177.39
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-02-28 12:49:25
    ганц эрдэнэт үйлдвэр биш , монгол улс эрсдэлд ороод байгаа юм биш үү !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    202.9.40.24
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2018-02-28 12:00:16
    ali uls orniig tejeej bga gants uildver yum uu uurxai dr xel am xeruul xiigd tenegtej bgaad bur ulsuv tenguudee
    202.179.27.97
    Мэдэгдсэн Хариулах
  • unuu 2018-02-28 07:46:12
    ene todorhoi gehdee tur baragduulna , ene bol tomuudiin har huuli.
    221.217.223.200
    Мэдэгдсэн Хариулах
  • China 2018-02-28 06:00:43
    Odoo Yorn Sanjiin Bayar, Erdenet tuhain ued baisan darga Ganzorig gedeg 2r nohor hiisin todorhoi baihad Yagaaaaaddd Baaaaarij Horihguiiiiiii baaaaaiiigaaaa yum...
    202.179.16.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-28 01:59:45
    Засаг ард тумэндээ арслан,олигархуудаас их айх юм даа. гэж үнэнхэлжээ.
    202.131.227.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-02-27 14:41:05
    Засаг ард тумэндээ арслан,олигархуудаас их айх юм даа.
    202.9.41.244
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-02-27 14:31:42
    хэрэг алгаа. хэргээр замхруулах тал дээрээ сайн ажилласан байна. хэрэгтэнгүүдийг гавлаад хэргийг нь үүрүүлж хөрөнгийг хурааж өрийг төлүүл.
    103.229.120.50
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2018-02-27 13:11:16
    Hereg huuchirdaggui gej
    172.56.3.167
    Мэдэгдсэн Хариулах
  • - 2018-02-27 12:07:22
    Монголын төр гэж амьсгаа!! Жирийн муу иргэддээ болохоор арслан бар!! Том хулгайч нарт болохоор хулгана!!!
    66.181.176.145
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД ТҮМЭН ХАРЖ БАЙГАА ШҮҮ 2018-02-27 11:59:37
    ЭЗЭД НЬ ТОДОРХОЙ БАЙХАД ЯАГААД АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ УДНА ВЭ. ЦАГ МИНУТ БҮР ХҮҮНД НЬ АСАР ИХ МӨНГӨ УРСАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. АРД ТҮМЭН ЯАЖ ШИЙДЭХИЙГ ХАРЖ БАЙГАА ШҮҮ
    202.131.246.180
    Мэдэгдсэн Хариулах
    •  2018-02-27 14:33:41
      хараад яах юм босох хэрэгтэй. сүх, хутга, чөдөр сураа бариад ир
      103.229.120.50
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-27 11:25:14
    Яагаад үхээнц царайлаад байгаа юм бэ?эээ? Гэм буруутай этгээдийн хөрөнгийг нь шууд хурааж өрийг төлүүл. Хариуцлагагүй хандсан нөхдүүдээр ялыг нь идлүүл
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2018-02-27 09:02:37
    Нөгөө Эрдэнэт гээд л ард түмний өмчийг хамгаалдаг хүн болоод байдаг Нямдорж яагаад таг чиг байна аа??? Тийм л шудрага юм бол одоо дуугараач шал худлаа гар
    202.131.246.180
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2018-02-27 08:30:35
    Ард түмэн чинь асуудлыг зөв шийдвэрлэ гэж та нарыг сонгосон. хариуцлага тооцох, амлалт нэхэх цаг ойртож бна шүү. "САЙН" дүн авсан нь дараагийн сонгуульд ялна....
    122.201.21.254
    Мэдэгдсэн Хариулах
  • СОНГОГЧ 2018-02-27 08:19:48
    ЦААЗЫН ЯЛГҮЙ ТӨР - УЛС ТӨРЧДИЙН ТОГЛООМ БОЛЖ БНА. ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ ТАЛААР АРД ТҮМНЭЭСЭЭ САНАЛ АВАААЧЭЭ. ХУГАЦАА АЛДВАЛ МОНГОЛЧУУД Л ХОХИРНО.
    122.201.21.254
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! Ezed ni todorhoish dee !!! 2018-02-27 07:41:16
    Ezdiig ni buh niiteeree medej baij l hudlaa bulzaaruulaad toirood l toos manruulaad l yawah yum yugaa hiigeed baigaa erguunuud we !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-27 07:14:08
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-27 07:13:32
    Тэр их мөнгийг авч ашигласан Баяр тэргүүтэй луйварчдаар, хүүхдүүдээр нь төлүүлээч, энд тэнд нууж, үл хөдлөх хөрөнгө болгосонл байгаа.
    139.5.216.59
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-27 07:13:01
    хятадад ийм хэрэг болсон бол ч олон хун толгойгуй болсондоо манайд бол хууль яналтынх нь хуйвалдсан болохоор санаа зовдоггуй юм шиг байнаа баяр гуай угээ хэлээч...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-27 07:11:48
    С.Баяр, Ч.Ганзориг, Батхүү, Сугар нарыг шоронд хийж, 100 сая долларыг гаргуул. Цаадуул чинь шууд гаргана
    124.158.113.11
    Мэдэгдсэн Хариулах
  • маанаг монгол 2018-02-27 07:05:59
    мөнгөө баярын охидоос авцгаа тамын хонхорын мал монголчуудаа дандаа хятадыг муулна өөрсдийн хөх тэнгэр то...
    202.9.41.230
    Мэдэгдсэн Хариулах