Кофены ач тус ба хор уршиг
Бид кофег таргалуулдаг, зүрхэнд муу гэхчилэн муу талыг нь л яриад байдаг. Гэхдээ кофенд сайн тал ч бас бий шүү дээ. Ингээд та бүхэндээ кофены ач тусын талаар хүргэе.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/44286.html
кофег таргалуулдаг, зүрхэнд муу гэхчилэн муу талыг нь л яриад байдаг. Гэхдээ кофенд сайн тал ч бас бий шүү дээ.

Дэлгэрэнгүйг: http://miss.mn/44286.html

-АЧ ТУС-


1. Тураах

Кофенд агуулагддаг кафейн нь өөх шатаалтыг дэмждэг гэнэ. Дасгал хөдөлгөөн хийхээсээ 20-30 мин өмнө кофе уувал бие халаалттай ижил үйлчилгээ үзүүлж хурдан шатаж эхэлдэг байна.

2. Хөгшрөлтийг удаашруулах

Жимс, ногоо нь витамин ихээр агуулдаг учир антиоксидант буюу үл исэлдүүлэгч (хөгшрөлтийг удаашруулах) үйлчилгээтэй байдаг. Тэгвэл кофе нь жимс ногооноос ч илүү антиоксидант хүнс юм. Хүний биед шингэх антиоксидант чадвар нь хүртэл илүү байдаг гэнэ.

3. Тайвшруулах

Кофены үнэрийг үнэрлэхэд хүний тархинд алфа долгион үүсэж тайвширдаг нь батлагджээ.

4. Тархийг сэргээх

Кофены үнэр нь тайвшруулахаас гадна тархиний үйл ажиллагааг дэмжиж, сэтгэн бодох чадварыг хурдасгадаг гэсэн судалгаа бий.

5. Элгэнд сайн

Өдөрт 1 аяга кофе уудаг хүн элэгний хатуурал болох магадлал 20 хувиар бага байдгийг туршилтаар баталжээ. Жич: элэгний хатуурал нь алкогол хэтрүүлсэн хэрэглээнээс болдог аж.

6. Шартахаас хамгаална

Шартаж толгой өвдөх нь асеталдихайд гэдэг урвалаас болдог байх нь. Түүнийг биенээс гаргаж, тэлсэн судсаа агшаахад кафейн тусалдаг байна.

7. Сэтгэл гутралд орохоос хамгаална

Кофе уудаг хүмүүс уудаггүй хүмүүсийг бодвол сэтгэл гутралд орох нь 10 хувиар бага байдаг гэнэ.
 

8. Хоол шингээлт сайжруулах

Кофе нь ходоодыг цочроож ходоодны шүүс ялгаруулдаг тул, их идсэн үедээ кофе уувал хоол хурдан шингэхэд тусалдаг аж.

9. Сэргээх

Хамгийн алдартай түгээмэл үйлчилгээ буюу нойрноос сэргээх юм. Кафейнд мэдрэлийн систем сэргээж цочроох үйлчилгээ байдаг аж.

10. Чихрийн шижин өвчнөөс сэргийлэх

Олон улс оронд кофе тогтмол уудаг хүмүүс сахарын өвчин тусах магадлал бага байдаг нь шинжлэх ухаанаар батлагдсан байна. Эдгээр сайн талууд чихэргүй хар кофенд л хамааралтай юм.
 

-ХОР УРШИГ-


-Ходоод цочрооно

Өлөн гэдсэн дээрээ болон хэтрүүлж уусан үед ходоодны шүүс их хэмжээгээр ялгарах учир ходоод өвдөх магадлалтай.

-Амны эвгүй үнэр

Ууснаас хэсэг хугацааны дараа исэлдэлтээс болж аманд эвгүй үнэр үлддэг байна. Уусныхаа дараа усаар зайлахад үүнээс сэргийлж чадна.

-Нойрны чанар муудах

Орой орондоо орохын өмнө уувал кафейн таныг сэргэг болгодог.

-Цус багадалт

Кофенд багахан агуулагддаг Танин гэж бодис нь төмрийг биед шингэхэд нь саад болдог байна. Хоол идэхээс өмнө 1 цагийн дотор уухгүй байхад үүнээс сэргийлж чадах нь байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zaakaa 2020-10-03 08:00:03
    Пак
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах