Санхүүгийн салбар нэлээн ахицтай байгаа гэв
Олон улсын санхүүгийн корпорацийн дэргэдэх Тогтвортой санхүүжилтийн холбооноос Монгол Улсад Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Дөрвөн жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийн анхны тайланг өнөөдөр танилцууллаа.
 
Тайланд  дурьдсанаар банк, санхүүгийн салбарт тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх тал дээр Монгол Улсын санхүүгийн салбар нэлээн ахицтай байгааг онцолсон байна. Тогтвортой санхүүжилтийн холбоонд 34 улс гишүүнээр ажилладаг. Энэ орнууд нь дэлхийн хөгжиж буй орнуудын санхүүгийн 85 хувийг бүрдүүлдэг юм байна. Энэ тайланд гишүүн орнуудаас 19-ыг нь хамруулсан аж. Тус орнуудыг гурван түвшинд ангилсан бөгөөд хамгийн их амжилт гаргасан улсуудын тоонд Монголын санхүүгийн салбар багтжээ. Энэ амжилт нь бусад улсуудад үлгэр дууриал үзүүлэх түвшинд хүрсэн  гэдгийг тайланд дурьджээ.
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Яаж дүгэндэг Холбоо вэ хөө, 2018-02-27 07:08:44
    Долларын ханш тогтвортой өссөнөөрөө л Монгол тэргүүлэх байх даа,Өөр ямар ч тогтворжилт алга ,Өө бас тогтвортой гаднаас зээлдэгчээр тэргүүлэх байх,
    182.160.35.66
    Мэдэгдсэн Хариулах