Оргосон гэмт этгээдүүдийг сонсогчид баривчилжээ
Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн сонсогчид Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ. Тодруулбал, 341 дүгээр дамжааны Г.Анхсайхан, 343 дугаар дамжааны дэд түрүүч Б.Бадрахбаяр, сонсогч Ц.Билгүүн нар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үйлдвэрлэлийн дадлага хийж байхдаа энэ сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдээд оргон зугтсан этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан эдгээр сонсогчийн ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлэн “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулжээ.
 
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-02-27 11:32:23
    Хүүхдүүд сайн байна. Улам их амжилт хүсье.
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-27 04:38:39
    баяр хургэе
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-27 04:36:52
    амжилт хүсье.
    64.119.26.7
    Мэдэгдсэн Хариулах