Бүх музей үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ

БСШУСЯ-наас ирэх сарын 01-08-ны өдрүүдэд "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээг орон даяар зохион байгуулах гэж байна

Энэ өдрүүдэд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж. Мөн бүх музей Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах юм байна.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.
 

Улаанбаатар хот дахь үнэгүй үйлчлэх 10 музей:

 
 
Д/д
Музейн нэр Хаяг
1 Ан агнуурын музей Баянгол дүүрэг. Гандантэгчилэн хийдийн урд хаалганаас уруудах замын зүүн талд
2 Богд хааны ордон музей Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд
3  Г. Жуковын музей Баянзүрх дүүрэг. Отгонтэнгэр Их сургуулийн баруун талд Г.Жуковын хөшөөний зүүн талд
4 Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей  Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай
5 Монгол цэргийн музей  Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд
6 Монголын үндэсний музей Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд
7 Театрын музей Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд
8 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей Сүхбаатар дүүрэг. Гранд оффис байрны урд талд
9 Чойжин ламын сүм музей Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд
10 Улаанбаатар хотын түүхийн музей Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд




Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аа 2018-03-07 16:17:15
    8- нд ажиллах юм болов уу
    103.57.95.91
    Мэдэгдсэн Хариулах
  • үзэгч 2018-02-27 08:44:55
    Музейн ажилчид өөрсдийгөө санхүүжүүлж цалинжуулдаг бол үнэгүй үйлчилгээ явуулах нь буруу. Хэрэв улс санхүүжүүлж, цалинжуулдаг бол тайлбар тавих шаардлагагүй.
    122.201.21.254
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2018-02-27 06:10:15
    үлэг гүрвэлийн музей төлбөртэй юу
    202.179.31.242
    Мэдэгдсэн Хариулах
  • ss 2018-02-27 04:27:15
    Ashig orlogiin tegeed yaaj nuhuh vee? Hen tuluh um? Baga ch gsn orlogo hiideg l baih, uuniig ni hen uguh vee? Tatvar tulegchiin mungeer buu daajignaach saidaa!
    202.9.44.77
    Мэдэгдсэн Хариулах
    •  2018-02-27 15:10:41
      манай сайдууд мөнгө цацаад байдаг баяяяяяян намсрай
      103.229.120.50
      Мэдэгдсэн Хариулах