Оюутан цэргийн бүртгэл эхэлнэ
 “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудыг ирэх сарын 2-9 ний өдрүүдэд бүртгэнэ. Оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд: 

1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. Оюутны үнэмлэх
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт /
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл
8. Флюрын /Цээжний зураг авхуулсан байх/
9. Биохимийн шинжилгээ хийлгэж хариуг авсан байх
10. Цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх 

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 3-р сарын 10 наас өмнө төрсөн байх. 


БҮРТГЭЛ ЯВАГДАХ ГАЗАР: 


-Баянгол дүүрэг- Дүүргийн хүүхэд хөгжлийн төв
-Баянзүрх дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим
-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд
-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын нэг үйлчилгээний байранд
-Хан-Уул дүүрэг- Дүүргийн соёлын ордонд
-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.