Хөдөлмөрийн хуулийг хэрхэн шинэчлэх вэ
Сүүлийн жилүүдэд бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, мөлжигчид бий болсон. Ажил олгогч нэрээр халхавч хийсэн тэдгээр хүмүүс хэн нэгнийг ажилд авахдаа туршилтын хугацаа, дагалдуулах ажиллуулдаг.  Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Улмаар тухайн хүнийг нэг, хоёр сар ажиллуулсныхаа дараа “чи шаардлага хангахгүй байна” гээд явуулдаг. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас тэр хүний эрх ашгийг хангах хуулийн зохицуулалт байдаггүй. Цалин хөлсөө ч авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Энэ мэт хөдөлмөрийн харилцаанд зохицуулалт шинэчлэлт хийх цаг болсныг холбогдох албаныхан дуулгадаг. Иймээс Засгийн газар өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит хуралдаанаараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.  Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.Гэсэн өнөөдрийн мөрдөж байгаа хууль шинэ тутамд бий болж байгаа харилцааг зохицуулж чадахгүйд хүрээд байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар  зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас хойш үүссэн харилцааг зохицуулж байгаа. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилсэн найруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Шинэчилсэн найруулгын төсөлд:

Ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор хуулийн төсөлд ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг тодорхой болгосон байна.

Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан оруулжээ. 

  Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгасан байна. Ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоо бий болгох, бүтэн бус цагаар ажиллах ажилтны цалин хөлс, ээлжийн амралт зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.

Түүнчлэн уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулах зэрэг олон заалтыг нэмжээ. 

Энэ мэт нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үетэй нийцэхгүй, зарим талаар хоцрогдож байгаа учир Хөдөлмөрийн хуулийг шинэчлэл зайлшгүй шаардлага тулгараад буй юм.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2018-02-27 04:48:48
    Жилийн турш баяр ёслолл гээд бид олон хоног амардаг атлаа дээр нь ээлжийн амралт гэж сар гаруй ажлаа орхиод цалин аваад алга болдог. Болих хэрэгтэй!!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-27 01:45:08
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-02-27 01:52:24
      Дэмжиж байна
      202.70.44.46
      Мэдэгдсэн Хариулах