Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

-Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-7 градус хүйтэн байна

 Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.