Үндэсний лигийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр болно
MNBA Үндэсний лигийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт өнгөрсөн бямба гарагт МҮЭСТО-нд боллоо.

Цувралын эхний тоглолтод Ховд Шонхорууд баг 118:115-аар хожил байгуулсан.  Харин хоёр дахь тоглолт тун ч тэнцүү өрсөлдөөнтэй болж Ховд аймгийн залуус эцсийн мөчид 105:102-оор хожил байгуулснаар 2-0 гэсэн давамгай байдалтай болоод байсан. Иймээс цувралын гурав дахь тоглолт Дайчид багийн хувьд зайлшгүй хожих ёстой тоглолт байлаа. Энэхүү шийдвэрлэх үеийн төгсгөлийн мөчид Архангай аймгийн баг дараалсан хоёр шидэлтийг амжилттай болгоу давуу байдлыг бий болгосноор 94:84-өөр хожил байгууллаа.

Энэ тоглолтод бэртэлийн улмаас өмнөх тоглолтыг өнжсөн Jepp Newberry 23 оноогоор багаа тэргүүлсэн бол ОУХМ Б.Билгүүн 20 оноо, самбар 8, О.Энхбаатар 15 оноо авлаа. Харин Ховд Шонхорууд багаас BJ Young 26 оноо, самбар 4, 4 оновчтой дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр 15 оноо, Э.Дөлгөөн 13 оноо, 15 самбар авлаа.

Тус тоглолтод Дайчид 16 бөмбөг таслалт, 7 хаалт гүйцэтгэсэн бол Шонхорууд 30 бөмбөг алдалт хийсэн нь хожигдох гол шалтгаан боллоо.

Цувралын дараагийн тоглолт өнөөдөр МҮЭСТО-д 19 цагаас болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.