О.Баасанхүү: “Стандарт” банкинд төлөх төлбөрийн хүү сард 870-900 мянган ам.доллараар өсөж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийнхөө фэйсбүүк хаягаар дамжуулан “live” хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нараас өмнө Эрдэнэт Үйлдвэр, "Стандарт" Банктай холбоотой асуудлаар Засгийн газарт асуулга тавиад байсан гэдгээ тодотголоо.

Үргэлжлүүлэн ЗГХЭГ-ын дарга Д.Занданшатараас ирүүлсэн асуулгын хариутай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө битүүмжлэгдсэн эсэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “"Стандарт" Банк 2017 оны долдугаар сарын 25-ны өдөр Лондонгийн Арбитрийн шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн илрүүлэх агуулга бүхий хүсэлт гаргасан юм байна.  Уг Арбитрийн шүүхээс долдугаар сарын 31-ний өдөр хөрөнгийн мэдээлэл гаргуулах тухай захирамжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 500 мянган ам.доллараас дээш өртөг бүхий эд хөрөнгийн болон дансны дэлгэрэнгүй, авлагын мэдээллийг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойших 500 мянган ам.доллараас дээших үнийн дүнтэй гүйлгээний мэдээллийг 2017 оны наймдугаар сарын 22-ний өдөр "Стандарт" банкинд хүргүүлэхийг Арбитрийн шүүх шийдсэн байна. Харин шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК биелүүлээгүй учраас стандарт банк нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Английн Худалдааны Дээд шүүхэд хандан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлүүлэх талаар захирамж гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2017 оны 11-р сарын 17-ны хуралдаанаар хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг битүүмжлэх шийдвэр гаргасан байна” гэлээ.

Мөн тэрбээр асуулгын хариуд “Стандарт” банкинд олгох төлбөр болон одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Английн Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 2009, 2010 оны үндсэн зээлийн гэрээний төлбөрт нийт 50,988,425.60 ам.доллар/цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хам/, шүүхийн ажиллагааны зардал болон хүүнд нийт 44,362,608 ам.доллар /цаашид өсөн нэмэгдэх хүүгийн хамт/, нийт 95,351,033.60 ам, долларыг "Стандарт" банкинд төлөх бөгөөд уг төлбөрийн хүү сар бүр 870,000-900,000 ам.доллараар өсөж, 2018 оны 1 дүгээр сарын байдлаар 101,000,000 ам.доллар болоод байна.

Монгол Улс 1958 онд батлагдсан Монгол Улсын Олон улсын гэрээ, гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцид 1994 онд нэгдэн орсон бөгөөд энэхүү гэрээнд зааснаар иргэн, хуулийн этгээдийн хооронд гарч болох маргааныг шийдвэрлэсэн бусад улсын нутаг дэвсгэрт гарсан арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх үүрэг хүлээсэн.

Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас үндсэн нэхэмжлэлтэй холбоотой гарсан шийдвэрүүдийг хянуулах зөвшөөрөл авахаар Английн дээд шүүхэд хандсан боловч уг асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд уг маргаанд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа  компаниас ялах магадлал тун бага гэсэн зөвлөмж ирүүлээд байгаа тухай асуулгад дурьдсан тухай мэдээллэв.

Эцэст нь асуулгын хариуг үндэслэн холбогдох газруудаар явах болно гэдгээ мэдэгдлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Блдан 2018-03-12 12:53:07
    Ямар ч шударга хүн байсан ийм сахилга, хариуцлагын хууль дүрэмгүй төрийн байгууллагуудад алдагдал хамаагүй амьдралаа дээшлүүлэхийг л хийнэ
    202.179.27.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхуугийн битуумжилсэн хоронго хаана бн 2018-03-01 18:13:24
    АНы бузарууд Батхуугийн хоронгийг хураагаад толборт нь огох байтал оорсдоо завшсан гэж ярьдаг унэн байх оо тэгээд энэ хэргийг тас нуугаад луйвардсан 49 алдах бо...
    50.226.17.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Зор 2018-02-27 12:37:31
    Батхүү тэр авсан мөнгөө эргүүлээд төлбөл болоо юм биш үү.Тэр их мөнгө байж л байгаа ш дээ.
    202.21.106.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-27 00:56:48
    Анх 120000000 зээлсэн гэх хагас төлөлт хийсэн гэх одоо сард 900000 хүү гэх юу гэж ойлгох вэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Haraal id 2018-02-26 15:23:21
    Ийм болохоор л 49% хувийн хэвшилд.байсан нь дээр төрд очлоо гээд ард түмэн бид нарт ямар хүртээлгүй хувьцаа тараасан нэртэй таван толгой 1072 шиг замхарна
    66.181.187.48
    Мэдэгдсэн Хариулах
  • ЯМАР ИХ МӨНГӨ ЦАГ, МИНУТААР УРСЧ БАЙНА В 2018-02-26 11:46:27
    МӨНГӨ АВСАН ЭЗДИЙГ НЬ ХУРДАН БАРЬЖ ХОРИОД МӨНГИЙГ НЬ ГАРГУУЛААЧ ЭЭ, ЦАГ, МИНУТААР АСАР ИХ МӨНГӨ УРСЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ
    202.131.246.180
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-26 10:52:15
    Эрдэнэтийн 49 хувийг луйврын бүлэглэл авсан нь тодорхой байна.Сонгогч бид нарын талд энэ талаар яагаад дугарахгүй байна.
    202.9.40.193
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-02-26 08:19:02
    Huuramch gariin useg geed gants jastiin bathuugeer hergee daalgah geed bga ganzorig sugar bayr metiin humuusoig bugdiign barij horioch.
    66.181.185.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-02-26 06:53:37
    Эцэг өвөгдөөс минь үлдээсэн нутаг минь соц үед байгал нуураас цагаан хэрэм хүртэл нутгаа Өнөө үед хулгайч нар банкинд тавихнээ ард түмээн бидний төр энэ мөн үү
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-26 06:42:15
    занданшатарын хариулт юм уу баасанхуугийн баас юм уу ойлгосонгуй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-26 06:23:37
    Бид та нарыг сонгосон юм чинь бид өмнөөс чинь төлъе. Та нар харин хүссэнээрээ идээд байгаарай. Бид татвараа улам сайн төлнөө.
    64.119.17.3
    Мэдэгдсэн Хариулах
    • гашуун 2018-02-26 16:14:13
      :)))
      202.9.42.140
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-26 06:10:08
    Мөнгө авсан хүмүүсээр нь төлүүлээч.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах