Г.Алтанбагана “Их дуулга”-аас анхны медалиа хүртлээ

"Дюссельдорф-2018" Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” ангиллын тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд Германы Дюссельдорф хотноо болж өнгөрлөө. Тэмцээний сүүлийн өдөр уламжлал ёсоор хүнд жингийн буюу эрэгтэйчүүдийн 90кг, 100кг, +100кг, эмэгтэйчүүдийн 78кг, +78кг-ийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодров.

Эдгээр жинд манайхаас таван жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд ОУХМ Г.Алтанбагана хүрэл медаль хүртжээ. Тэрбээр Доминикан, Японы бөхчүүдийг ялж, шилдэг наймд шалгарсан. Улмаар шилдэг наймд ОХУ-ын жүдоч Михайл Игольниковтай барилдаж, ялагдал хүлээсэн юм.

Ингээд дагах барилдаанд Латвийн Дэвис Дудаг цэвэр, хүрэл медалийн төлөө Тажикстаны Комроншох Устопириёныг вазаригаар ялж “Их дуулга” ангиллын тэмцээнээс анхны медалиа хүртлээ.

Ингэснээр тус тэмцээнээс манай дөрвөн залуу тамирчин “Их дуулга”-ын анхны медалиа авч, медалийн тоогоороо гуравдугаар байрт шалгарлаа.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-02-27 04:42:39
    Алтанбагана мундаг залуу байна лээ. Биеэ тоохгүй, бэлтгэлээ сайн хийгээд, хичээгээд байвал олимп, дэлхийн аварга энүүхэнд байна. Жаахан хайхрамжгүй байсан шүү. ...
    150.129.143.159
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-26 06:38:42
    зургаан хурэл авах боломж байсан шуу гэхдээ чамлахаас чанга атга залгамж халаа тааруу бна шуу жудо челеетийн залгамж халааг сайн бэлтгэх хэрэгтэй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-26 06:22:59
    yaji 3-d baydag yum be?
    66.181.185.25
    Мэдэгдсэн Хариулах