ЦЕГ-аас онц ноцтой хэргийн талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Төрийн ордонд

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Tамгын Газар, Конрад-Аденауэр Сан, “Хөгжил-Ардчилал” ТББ хамтран “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцохоос гадна эрдэс баялгийн салбарын судлаачид, мэргэжилтнүүд оролцоно.


Хэвлэлийн Хүрээлэн Мэдээллийн төвд

11:00 цагт: Гадны тусламжтай баригдсан олон нийтийн байгууллагын өмчийг хэсэг бүлэг хүмүүс Төрийн өмчийн хороогоор хууль бус тогтоол гаргасан гэж эсэргүүцэж Батлан хамгаалахад туслах нийгэмлэг хэвлэлийн бага хурал зарлаж байна.

СЗХ-ны 211 тоот танхимд

11:00 цагт: Банкнаас бусад санхүүгийн салбаруудын 2017 оны жилийн эцсийн тайлан тэнцэл нэгтгэгдлээ. Үнэт цаасны зах зээлийн багтаамж түүхэн дээд хэмжээнд хүрсэн, даатгалын хураамжийн орлого 26.1, нөхөн төлбөр 31.9 хувиар өссөн, ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт зээлийн нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлсэн, ХЗХ-дын олгосон зээл сүүлийн 9 жилд байгаагүй хэмжээнд хүрч, чанаргүй зээл 22 хувиар буурсан тухай сайн мэдээг мэдээлнэ.
 
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт: 26 настай хүүгээ бусдын гарт алдсан эх шүүх хурлын талаар мэдээлэл хийнэ.

"Буянт Ухаа" Спортын ордонд

12:00 цагт: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын "Улаанбаатар лиг" сагсан бөмбөгийн шигшээ тэмцээний нээлтийн ажиллагаа болно.

УДЭТ-д

12:00 цагт: “Би эндээс явахгүй” жүжгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хурал болно.

Цагдаагийн Ерөнхий газарт

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр СХД-т үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга мэдээлнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-02-26 02:17:25
    Төр гүй болсон байна: Төрийг шинээр байгуулах хэрэгтэй болжээ. одо байгаа шигүүдийг хуу цэвэрлээд шинэ үеийг бий болго. одооноос шинэ үеээ сайн хүмүүнжүүлэх ажи...
    43.242.243.223
    Мэдэгдсэн Хариулах