Ялимгүй цас орж, явган шуурга шуурна
Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч 7-9 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын болон  Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.