Хоолны давсны агууламжийг 30 хувь хүртэл бууруулахаар ажиллана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хоолны давсны агууламжийг 30 хувь хүртэл бууруулахаар Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоотой хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2018 оны 02-р сараас 2019 оныг дуустал 2 үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэхүү арга хэмжээнд оролцохоор хүсэлтээ ирүүлсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, сүлжээ хоолны газар, хүнсний үйлдвэр зэрэг 10 байгууллагын хоол зүйч, технологич, эмч, хоол үйлдвэрлэлийн ажилтан нарыг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж,  арга хэмжээг төлөвлөгөөний дагуу үр дүнтэй явуулах талаар санал солилцлоо.

Уг арга хэмжээний хүрээнд холбогдох байгууллагууд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан төлөвлөгөөний дагуу хүнс, хоол үйлдвэрлэгч нарт аргазүйн зөвөлгөө өгөх, давс багатай хоолны цэсийг боловсруулан хоол үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хүнс, хоолон дахь давсны агууламжийг хянах, байгууллагын ажилтан, хэрэглэгчид, эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулах олон ажлыг хийх юм. 

Арга хэмжээнд дараах хоол, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, нэр заасан бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг бууруулж, хамтран ажиллахаар хүсэлтээ ирүүлсэн байна.

Энэхүү арга хэмжээний үр дүнд хүн амын давсны зохистой хэрэглээг хэвшүүлэн, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл нэмэгдэн, давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл өргөжин   амьдралын зөв хэвшлийг бий болгож гэдэг талаас нь бичих халдварын бус өвчлөлийн эрсдэл буурах боломж бүрдэх юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.