Б.Ганхайч Гранд Слам ангиллаас анхны медалиа авлаа
"Дюссельдорф-2018" Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр монголын багийн медалийн буухиаг эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин улсын хошой аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт Болдын Ганхайч үргэлжлүүллээ. Тэрбээр эхний тойрогтоо эзэн орны Дена Пойлийг 3:20 минутад вазари үнэлгээгээр ялагдаж яваад цэвэр, хоёрдугаар тойрогт Испаний Сарай Паделла Гуэррерог вазаригаар, хэсгийн аваргын төлөө Филиппиний Киюүми Ватанабег 2:41 минутад цэвэр ялж хагас шигшээд үлдсэн. Гэвч хагас шигшээд Японы Мегүми Цүганед ялагдсан бол хүрэл медалийн төлөө Кубын Майлин Дель Торо Карвахалыг нэмэлт цагт вазаригаар ялж Гранд Слам ангилалаас анхны медалиа гардлаа. Түүнд ялагдсан Кубын бөх энэ жингийн олимп, дэлхийн аварга Словений Тина Трстенякийг ялж шуугиан тариад байсан юм.

П.НАР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-26 03:40:51
    TSAASHDAA MASH OLON MEDALI AWNA DAA , UKHAANTAY L BARILDDAG YUM SHUU
    66.181.185.25
    Мэдэгдсэн Хариулах