Манла бурханд дуун өргөл өргөлөө

Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, Их Манла, Манлын лхого, Манлын дончид их хурлуудыг хуран түмэн олныг даатгадаг уламжлалтай билээ. Энэхүү бэлгэ дэмбэрэлтэй сайхан үйл ажиллагааг өчигдөр 18 дахь жилдээзохион байгууллаа.

Хамба лам Д.Нацаг­дорж 18 жилийн тэртээ Манла бурхандаа сэтгэлийн өргөл өр­гөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бө­гөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй. Улмаар энэхүү дууг анх хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуу­рын чуулгыг урин залж эгшиглүүлж, Манла бур­хан­даа тахил хүндэтгэл үзүүлснээс хойш “Мөргөлийн эгшиг” тоглолтыг уламж­лал болгон зохион байгуулдаг болсон юм.

“Мөргөлийн эгшиг” тоглолтод Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шарав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Ардын жүжигчин Ц.Батчулуун зэрэг алдартай хөгжмийн зохиолчдын гайхамшигт бүтээлүүдийг тоглодог билээ. Энэ жилийн хувьд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д. Лувсаншаравын “Мөргөлийн эгшиг”, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, “Бурхадын мэлмий”, “Цагаан суварга”, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Шаравын “Жаргалын найман морь”, “Сэрсэн” тал зэрэг уран бүтээлүүдийг тоглосноос гадна МУСТА, дуучин Ө.Цэрэнчунт “Гал голомт”, МУСТА, дуучин Б.Дэлгэрбаяр “Багшийн минь ач”, МУСТА уртын дуучин, Б.Мөнхбаатар “Үлэмжийн чанар”, МУСТА Л.Нарантуяа “Ногоон Дарь Эх бурхандаа мөргөе” зэрэг дуугаараа ая дуу өргөлөө.

“Ногоон Дарь Эх бурхандаа мөргөе” дууны үгийг Манба Дацан хийдийн зурхайч лам Я.Аюурзана бичсэн бөгөөд энэхүү дуугаараа Хамба лам Д.Нацагдоржид сэтгэлийн өргөл өргөсөн нь онцлог байлаа.

Хамба лам Д.Нацагдорж “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтын үеэр Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач Н.Жигжиддорж болон хөгжимчид, дуучид, уран бүтээлчид, сүсэгтнүүдэд талархлаа илэрхийлээд хэлсэн үгэндээ “Өнөөдөр шинийн наймны билэгт сайн өдөр Монголын ард түмэн бүгдээрээ сайхан буян хийж байна. Тиймээс ард түмний буянд даган баясая. Энэ сайхан өдөр Манба Дацан хийдэд олон сүсэгтэн ирж Манлын лхого, Манлын дончид тэргүүтэй олон сайхан хурал номонд оролцож буян хийж байгаад талархаж байна. Манлын их дүйцсэн өдөр бидний хийсэн буян олон сая живаа болж арвиддаг учиртай. Манай Манба Дацан хийд Морин хуурын чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь урин залж, урлагийн гайхалтай хүмүүс энд морилон ирээд бурхан гончигсүмийг тахиж, дуу аялгуугаа өргөж, бурхадыг баясгах зан үйлийг хийгээд олон жил болжээ. Энэ сайхан үйлийг Морин хуурын чуулгынхан хамтран хийж ирсэнд чин сэтгэлээсээ талархаж явдаг юм. Миний бичсэн “Мөргөлийн эгшиг”, “Багшийн минь ач” зэрэг дуунууд нь сайхан бэлгэ дэмбэрэлтэй. “Мөргөлийн эгшиг” бол бурханы лагшин, зарлиг, таалал, эрдэм, үйлс гэсэн таван их хүрдний үүднээс бичигдсэн дуу. Энэ дууг дуулж, залбирч явбал Манла бурханы адис жинлавыг хүртэхээс гадна, бурхан бүгдийн ивээлд нь багтах адис жинлавтай. Мөн хүний бие, хэл, сэтгэл ариусч, буян ихээр хураан, хожим нь бурханы оронд төрөх хүртэл тус эрдэм, адис жинлавтай дуу билээ. Өнөөдөр бид Дашзэвэг найман гэгээн хэмээх агуу их хөлгөн судрын утга учрыг тайлбарлаж, энэ номын рашааныг аравнайлж, арвай будааг адислаж сүсэгтэн олондоо хүртээлээ. Энэ бол Монголчуудын агуу буянтай байгаагийн илрэл. Энэ агуу номыг сонсоно гэдэг маш их буяны хувь төгөлдөр шүү дээ” гэв.

Монгол Улсын Морин хуурын чуулга энэ жил 26 дахь жилдээ олон түмнийхээ сонорыг мялаан ажиллаж байгаагаас 18 жилд нь тасралтгүй Манба Дацан хийдэд тогложээ. “Мөргөлийн эгшиг” тоглолт нь Морин хуурын чуулгын томоохон цуврал тоглолтуудын нэг гэдгийг Удирдаач, МУСТА Н.Жигжиддорж болон чуулгын хөгжимчид  онцолж байлаа.

“Мөргөлийн эгшиг” тоглолтыг сүсэг­тэн олон хүсэн хүлээж, шинийн наймны өглөө Манба Дацан хийдийг зорин ирдэг. Тэд энэхүү тоглолтыг үзээд жилийнхээ заслыг хийлгэсэн мэт боллоо гэж бэлгэшээдэг юм. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-24 21:05:07
    Ta nar Batsumberiin asrax gazar ochij toglolt xuubel deer dee jinxene buyan
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөх тэнгэр 2018-02-24 14:02:54
    Бурхан багш минь, Аллах минь, Есүс минь та 3 минь сайхан шинэлээрэй...бас Мүүн ахаа
    217.30.69.38
    Мэдэгдсэн Хариулах
  • fucking manla 2018-02-24 06:57:27
    Чөтгөр шуламд мөргөх ёслол танигдахгүй болтлоо хөгжжээ
    64.119.23.9
    Мэдэгдсэн Хариулах