Объектод гарсан гал түймрийн тоо өсчээ

Энэ оны эхний хоёр сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 723 удаа гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Үүний улмаас 7,9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн, 319 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 173 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 13,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 17,0  хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 68,3 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 471 удаагийн гал түймэр гарч, 0,8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 252 удаагийн гал түймэр гарч, 7,1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.
 

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:
 

  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 265 гал буюу 36,1 хувь,
  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 137 гал буюу 18,7 хувь,
  • Цахилгаанаас 101 гал буюу 13,8 хувь,
  • Бусад шалтгаанаас 90 гал буюу 12,3 хувь,
  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 62 гал буюу 8,4 хувь,
  • Шалтгаан тогтоогдоогүй 27 гал буюу 3,7 хувь,
  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 17 гал буюу 2,3 хувь,
  • Гагнуур, паялник, бамбараас 13 гал буюу 1,8 хувь
  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 6 гал буюу 0,8 хувь
  • Архидан согтуурснаас 5 гал буюу 0,7 хувь,
  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 5 гал буюу 0,7 хувь
  • Санаатай үйлдлээр 3 гал буюу 0,4 хувь,
  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,3 хувь
  • Технологийн горим зөрчснөөс 0 гал буюу 0,0 хувь,
  • Байгалийн үзэгдлээс 0 гал буюу 0,0 хувь
  • Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 0 гал буюу 0,0 хувь байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.