Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа зөрчлийг арилгуулна

Аймаг, нийслэл, яам, агентлагийн дэргэдэх Салбар зөвлөлүүдэд төрийн албаны тухай хууль тогтоомжийн  хэрэгжилтэд хяналт тавих  гэнэтийн шалгалтыг  Төрийн албаны зөвлөлөөс хийж байна.

"Хариуцлага үр дүн"-гийн жилийн хүрээнд  2018 оны ээлжит шалгалтыг Хэнтий, Дорнод, Баян-Өлгий аймгуудаас эхэлж байна. Төрийн албаны зөвлөлөөс томилогдон ажиллаж байгаа шалгалтын хэсгүүд аймаг дах Салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа  төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтын бүртгэл, явцад хяналт тавихын зэрэгцээ арга зүйн удирдлагаар хангаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч байна.

Шалгалтын явцад төрийн албан хаагчдыг томилсон томилгоотой нэг бүрчлэн танилцаж, төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байгаа албан хаагчдын судалгаанд түшиглэн,  түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа зөрчлийг арилгуулах, сул орон тоог нөхөх арга хэмжээг шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна.

Хууль тогтоомж болон албан тушаалын чиг үүрэг зорилтоо хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчдын зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд эргэн орохгүйгээр халах тухай Төрийн албаны тухай хуулинд заасан байдаг. Орон нутагт ажиллаж байгаа Ажлын хэсгүүд шалгалтын дүнгийн талаар Зөвлөлийн хуралдаанд танилцуулах юм.

П.ГОО

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-02-24 13:59:12
    ДОРНОД АЙМГИЙН ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЖЭЭ. ТҮҮНД "ХУУЛЬЧ" ХҮН АВНА ГЭСЭН БАЙХ ЮМ. ОДООГИЙН ДАРГА НЬ ХУУЛЬЧ ЮМ БАЙНА ...
    59.153.87.45
    Мэдэгдсэн Хариулах
  • сарантуяа 2018-02-23 08:20:07
    өндөр насны тэтгэвэрт 36 сарын тэтгэмжээ авсан хүн улсын ахлах байцаагч хийж байна СБДдотоод аудитын албанд энэ яах вэ
    43.243.160.18
    Мэдэгдсэн Хариулах