Төгрөгт итгэх итгэл сэргэж байна
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн байдалтай танилцжээ. Танилцуулгатай холбогдуулан хугацаандаа хэрэгжээгүй удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна.

Хөтөлбөрт тусгасан 204 арга хэмжээний 136-ыг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн бол энэ оны эхний хагаст 68-ыг нь хэрэгжүүлэх аж. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө болон дараа үеийн макро эдийн засаг, нийгмийг гол үзүүлэлтүүдийг харьцуулахад эерэг үр дүн гарсан байна. Тухайлбал, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн алдагдал, алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурсан, гадаад худалдааны эргэлт, экспорт, валютын нөөц нэмэгдэж ханш тогтворжсон, төгрөгт итгэх итгэл сэргэж, төгрөгийн хадгаламж өссөн, зээлжих зэрэглэл сайжирсан, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх нөхцөл бүрдсэн гэж Засгийн газраас дүгнэжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-01 12:33:14
    төгрөгийн хадгаламжийн хүү валютын хадгаламжийнхаас 2 дахин өндөр байгаа болохоор хүмүүс төгрөгийн хадгаламжаа нэмэгдүүлсэнээс биш төгрөгийн ханш сайжраагүй
    139.5.219.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-02-24 03:10:04
    Өөрөө өөртөө цаасан малгай өмсгөөд л байх юм. Ичээчээ. Энэ мэдээ хэнд хэрэгтэй юм. 1 төгрөг 1 доллартай тэнцээ юу?
    182.160.38.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-23 19:08:10
    Төгрөг ОО цааснаас ч хямд болж үнэгүйджээ500 төгрөгний ОО цаасаар хэрэглэх үү 500 ширхэг нэгт хэрэглэх үү
    59.153.113.51
    Мэдэгдсэн Хариулах