Шилийн богд руу зорчихгүй байхыг анхааруулав

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрханд мөргөх, хийморь сэргээх зорилгоор шинийн 15-ны дотор Шилийн богдыг зорчих аялагчдын тоо эрс нэмэгддэг. Иймд тус аймгийн Онцгой комиссоос дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Сэрэмжлүүлэгт Шилийн богдруу явахдаа Асгат сумаар дамжин явах боломжгүй цас их, зам даваа хаагдсан байгааг сануулсан байна. Харин Дарьганга сумаар дамжин ариутгал халдваргүйтгэлийг хийлгэн зорчих бөгөөд автомашины аюулгүй байдлыг ханган туулах чадвар сайтай автомашинтай явж, хүүхэд болон эмэгтэйчүүдийг авч явахгүй байж аюулгүй байдлаа сайтар хангаж явахыг зөвлөжээ.

Мөн Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Эрдэнэцагаан сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учир тус сумд руу явахгүй байхыг анхааруулжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бббб 2018-02-23 10:15:11
    Мөн л байна малнуудаа
    43.228.130.186
    Мэдэгдсэн Хариулах
  • delhii 2018-02-23 09:21:28
    Shilling bogq bishee
    66.181.161.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-02-23 02:25:35
    Зуны дэлгэр цагт явж байгаач.Сүүлийн үед хэн нь гаргачихсан юм.Учиргүй л цагаан сарын дараа явцгаадаг болж.Бас нэлээн туйлширцгаах юмаа.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • ггг 2018-02-23 02:22:15
    өө төвөг 2, яаж тийшээ явахав
    202.21.100.202
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-23 02:05:17
    зураг дээрх хайрхан шилийн богд мен уу би буруу хараад байна уу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах