
“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын “Цасны баяр” арга хэмжээг энэ сарын 24-ний өдөр Хандгайтын Янзага зусланд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Тээврийн газраас “Бага баян-Санзай-Тэнгис кино театр” чиглэлд нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Тус үйлчилгээнд их багтаамжийн таван автобус 35 минутын зайтай Тэнгис кино театрын автобусны зогсоолоос өглөөний 08:00-22:30 хүртэл үйлчилнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.