Германчууд хагас шигшээд шалгарлаа

"Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын шайбтай хоккейн эрэгтэйчүүдийн хагас шигшээд өрсөлдөх багийн нэрс бүрэн тодорлоо. Хагас шигшээд Чех, Канад болон Оросын олимпийн шигшээ багууд шалгарч үлдээд байсан бол сүүлийн эрхийг Германы шигшээ баг авлаа. Германы шигшээ баг дунд шөвөгт олимпийн хошой аварга хүчирхэг Шведийн багийг нэмэлт цагт буулгаж авснаар түүхэндээ гурав дахь удаагаа олимпийн наадмын хагас шигшээд шалгарч байна.

Германы шигшээ баг 1932, 1976 оны олимпийн наадамд хагас шигшээд шалгарч хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл шинэ мянганд анх удаагаа олимпийн наадмын хагас шигшээд шалгарч байна. Германы шигшээ олимпийн С хэсэгт Скандиновын хойгийн Швед, Финланд, Норвегийн шигшээ багуудтай багтаж гурваар гарч, плэй-оффын тоглолт хийсэн юм. Плэй-оффт Швейцарыг нэмэлт цагт буулгаж авсан бол дунд шөвөгт Шведийн хүчирхэг багийг мөн нэмэлт цагт буулгаж авсан.

Тэдний дараагийн өрсөлдөгчид нь олимпийн наадмын гол фаворитуудын нэг Канадын шигшээ баг байх юм. 


Эх сурвалж: МҮОХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.