ТҮЦ-үүдэд зарагдаж буй бүтээгдэхүүнүүд хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна
Үе үеийн хотын удирдлагууд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг албадан буулгах талаар тэмцэж ирсэн. Гэсэн ч өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрсэнгүй. Нэг удаагийн хяналт шалгалт хийж, торгосон болоод орхидог. Энэ тэмцэл өдгөө ч үргэлжилж байна. Гэсэн ч ТҮЦ эрхлэгчид хүнд хэцүү амьдрал ярьж, хоолоо залгуулж байна гэдэг үгээрээ халхавчлан хотынхны үгийг үл тоож байгаа.
 
Гэвч ТҮЦ-үүдэд хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй хамгийн аюултай хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг гэдгийг мэргэжлийн хяналтынхан анхааруулсаар байна. Харин ТҮЦ эрхлэгчид хямд үнэтэйг нь бодож урд хөршөөс эдгээр бараа бүтээгдэхүүнээ оруулж ирж худалдсаар байгаа юм.
 
Хамгийн ноцтой нь ТҮЦ-үүдийн гол худалдан авагч үйлчлүүлэгч нь бага насны хүүхдүүд байдаг аж. Сүүлийн үед ширхэгийн чихэр жимс янз бүрийн химийн найрлагатай хүнсний бүтээгэдэхүүн ТҮЦ-нээс ширхэглэн авдаг хүүхдүүд  эмнэлэгт хандах нь ихэссэн гэдгийг  нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга бидэнд хэллээ. Тэдгээр хүүхдүүдийн зарим нь ходоод, гэдэсний хүнд өвчнөөр оношлогдох болсон байна.Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж ТҮЦ-үүдээс хугацаа, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй чихэр, бохь худалдан авахгүй байхыг анхааруулах шаардлагатай байна.
 
Нөгөө талд эдгээр ТҮЦ эрхлэгчдийг хууль дүрмээ биелүүлдэг болгох талаар сургах шаардлагатай. Нийслэлд одоогоор зөвшөөрөлтэй 1000 гаруй ТҮЦ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлдэг. Наад зах нь, тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй, ариун цэвэр, гар угаах угаалтуургүй зэрэг нийтлэг зөрчил гаргадаг. Хэдийгээр холбогдох байгуул­лагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид шаардлагыг  нь үл тоодог байна.
 
Хууль хяналтын байгууллагаас зөрчил дутагдлаа арилгах талаар удаа дараа шаардлага тавьдаг ч өнөөдөр ТҮЦ-ийн эмх замбараагүй, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй ойр орчны цэвэрлэдэггүй байдал хэвээр ноёрхсоор байна. Хэрэв Хувираа ТҮЦ эрхлэгчдийн холбоо ТҮЦ-үүдийг татан буулгахыг эсэргүүцэж байгаа бол төрийн байгууллагын хяналт шаардлагыг биелүүлж үүргээ ухамсарлах хэрэгтэй. Хэдийгээр олон мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа ч хүний амь насанд аюул учруулахуйц хүнс худалдаалахгүй байх нөгөө талаар эрүүл ахуйн бичигтэй бүтэгдэхүүн худалдан борлуулах учиртай. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дулмаа 2018-07-01 06:06:23
    ТҮЦ-ий тэр жижиг өрөөн Унтлагын өрөө, 00-н Гар угаалтуурын, Цайны газар,Хүнсний худалдаа г.м-н 1өрөөнд бж боломгүй үйлчилгээнүүдийг анхааралдаа авмаар ба
    66.181.160.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Дулмаа 2018-07-01 05:21:51
    Мэргэжилийн хяналт ,үйлдвэр үйлчилгээ болон холбогдох дээд байгууллагуудын хэн нэг нь ТҮЦ-р сүплжээ бизнэс ажлуулладаг юм байгаа биз ТҮЦ и тэр жижиг өрөөнд
    66.181.160.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2018-02-28 00:35:05
    TYTS nertei jorlon gadna tald ne Tom savtai helduu shees baisan geed boddoo bitgii yum avch ideerei humuus mine .hyyhduud mine
    64.119.23.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Л 2018-02-23 15:49:06
    Хүмүүс ямарч зүйл авахгүй байвал шийдвэр гарна
    66.181.178.118
    Мэдэгдсэн Хариулах
  • an 2018-02-23 13:16:39
    Huuhduudee yah yum be tuz nuudee hurdan Buulga
    202.9.41.247
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-02-22 12:17:01
    ЭНЭ ТҮЦҮҮДИЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ, ГОЛ ХУДАЛДАН АВАГЧ НЬ ХҮҮХДҮҮД. ЭРГЭН ТОЙРОН НЬ НИЛ ШЭЭС.
    66.181.178.130
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын дарга 2018-02-21 07:14:45
    хотын дарга болоод улсын мэргэжлийн хяналт ажилаа хийхгүй байгаа юм чинь давархаас яахав дээ эцэг эхчүүд хүүхэддээ хор худалдаж байгааг сайн ойлгуулах хэрэгтэй
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Төр засаг ажлаа хий 2018-02-21 05:31:54
    Хортой юм зараад байгааг нь мэдсээр байж заруулаад байгаа бол Мэргэжлийн хяналт, төр засаг гэж байгаад юугаа хийнэ. Бид шалгаж авах ёсгүй, МХ-д итгээд л авдаг ...
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах