ГХ-ны сайд Д.Цогтбаатарын Япон дахь айлчлал эхэллээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын  Япон Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Түүний Япон Улсад хийх айлчлалын зорилго нь манай улсын “гуравдагч хөрш” Япон Улстай “Стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн харилцааг улам бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг нэн ялангуяа эдийн засгийн салбарт эрчимжүүлэн тэлж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр  болон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах юм.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно-той албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Японы харилцааны талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн  Япон Улсын Парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн зарим удирдлага, гишүүд, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын удирдлагуудтай тус тус уулзана. Түүнчлэн Монгол, Японы Бизнес уулзалтад оролцож, Японы хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэх ажээ.

Айлчлал энэ сарын 25-нд өндөрлөнө.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.