Шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Орхон  аймгийн Жаргалант суманд энэ сарын 15-ны өдөр шүлхий өвчин гарсан.     

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нар Булган, Орхон  аймгийн удирдлагуудтай өнөөдөр цахим хурал хийжээ.

Хурлаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм. 

Тухайлбал, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, иргэдийн ундны усны асуудалд анхаарах, голомтын болон хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, мэргэжлийн байгууллагууд мэдээллээ солилцон харилцан уялдаатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-02-21 03:18:23
    хаа замбараагүй тэнэж байгаа машинаа ариутгаж бай л даа Пост гэж мөнгө хураах ЗД-н орлогоны уут юм даа
  • иргэн 2018-02-20 11:13:12
    малын эмч бэлтгэж малаа эруулжуулэхгуй бол болохгуй нь дээ хедее аж ахуйн их сургууль нягтлан бэлтгэж тэнэгтэхээ боль малын эмчийг малын тоогоор бэлд