Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлжээ
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвүүдийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн алба хаагчид олон нийтийн цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид, урамшилт эргүүл гудамж талбай, олон нийтийн газарт авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн 132 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүллээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувь, гэмт хэргийн дуудлага 33.2%, зөрчлийн дуудлага 36.6 хувь, согтуугийн дуудлага 57.6 хувиар тус тус буурсан байна.

Мөн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлж, 960 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаа.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-02-19 06:07:33
    Бид хэзээ архи соелтой хэрэглэж сурах вэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах