Агаарын бохирдол хаана хамгийн их байна вэ
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр яг одоогийн байдлаар Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу АЧИ 1007 байна. Энэ нь маш их бохирдолтой буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байна гэсэн үг юм.

Мөн МҮОНРТ орчимд агаар их бохирдолтой байгаа бол Нисэх, Баруун дөрвөн зам орчимд дунд зэргийн бохирдолтой байна.

Агаарын чанарын түвшин 501 ба түүнээс дээш байгаа бол маш их бохирдолтой бөгөөд удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын ЭРҮҮЛ МЭНДЭД сөрөг нөлөөлөл илэрнэ гэжээ. 

Индекс 251-400 байвал дунд зэргийн бохирдолтой үед нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.

Индекс 101-250-тай буюу агаар бага зэргийн бохирдолтой бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө гэжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-02-19 04:06:15
    Одоо дулаарна тэгээд утаа буурна Уг нь бид амьд явмаар байна тэгээд хэдүүлээ өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсан татвар ав өгөхгүй нь хөдөө нүү
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах