Хоолоо шингээх арга
Тараг уух- Иссэн сүүнд пробиотик (хүнд ашигтай нянгууд) байдаг учир хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлөхөөс гадна ходоодны үрэвслээс сэргийлнэ.

Ус уух- Хоёр цаг тутамд 200 мл ус уухыг зөвлөж байна.

Зажлах- Хоол боловсруулалт ходоод биш аманд эхэлдэг. Тиймээс хоол хүнсийг сайтар жижглэж зажилласны дараа л залгих хэрэгтэй. Шүлсэнд нүүрс ус нь эхний задралд ордог.

Хооллох дадал- Тодорхой цагт хооллох нь боловсруулалтанд тустай бөгөөд өдөрт 5-8 удаа бага багаар хооллох хэрэгтэй.

Хоол хүнсээ зөв зохицуулах- Хоорондоо зохицох болон үл зохицох хоол хүнс гэж байдаг бөгөөд эдгээр нь таны хоол боловсруулалтанд хамаатай юм.

Йога- Хэрвээ та хоол идсэний дараа боловсруулж шигээхэд хүндрэлтэй байдаг ба гэдэс дүүрэх зэрэг бие тань таагүй байдаг бол йогийн дасгал таньд тус болно. Йогийн дасгалууд нь дасгал хийж буй хүний хоол боловсруулах зам руу цусыг шахаж дамжуулснаар ходоодны булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлдэг.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.