АНУ-ын Н-2 ангилалын визийн материалыг ирэх сарын 1-ээс хүлээж авна
Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам ирэх сарын 1-ээс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхэлнэ.
АНУ-д Н-2 ангилалын визээр зочилж хөдөлмөр эрхлэх эрхтэй улс орнуудын жагсаалтад Монгол Улс орсон. Ингэснээр Монгол Улс анх удаа энэхүү жагсаалтад багтаж байгаа бөгөөд H-2A болон H-2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын жагсаалтад 2018 онд нэмэгдсэн цорын ганц улс болсон юм.  Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дээрх жагсаалтыг жил бүр шинэчилдэг бөгөөд Монгол Улсын хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 18-наас эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэв түр хугацаагаар ажиллахаар ирсэн иргэд нь визийн хугацаагаа хэтрүүлэх, АНУ-д байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргах тохиолдолд жагсаалтаас хасагддаг аж.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Buya 2018-02-19 04:05:25
    yamar material burduuleh yum bol.haanaas ochij asuuh be
    27.123.212.140
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-18 04:08:17
    exnii xeden xun ny xarlaadxulgai xuugeed l jagsaaltnaas garna the end
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах