Улсын хэмжээнд нэгдүгээр сард 6233 эх аммаржсан байна
Улсын хэмжээнд нэгдүгээр сард 6233 эх амаржиж, 6271 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 769 (14.1%)-өөр, амьд төрсөн хүүхэд 769 (14.0%)-өөр тус тус нэмэгдсэн байна.

Нялхсын эндэгдэл 2018 оны 1 дүгээр сард 96 болж, өмнөх оны мөн үеэс 2 (2.1%)-оор нэмэгдэж, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 113 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

Эхийн эндэгдэл 2018 оны 1 дүгээр сард 1 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны 1 дүгээр сард 16 болж, өмнөх оны мөн үеэс 2-оор буурчээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны 1 дүгээр сард 3338 болж, өмнөх оны мөн үеэс 218 (6.1%)-аар буурахад трихомониазаар өвчлөгчид 176 (34.6%)-гаар, гонококкт халдвараар өвчлөгчид 72(15.7%)-оор, мөөгөнцрөөр өвчлөгчид 21 (11.7%)-ээр, салхин цэцгээр өвчлөгчид 117 (10.9%)-гоор, сүрьеэгээр өвчлөгчид 25 (8.2%)-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.