Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалттай болов

''Малын эрүүл мэнд'' үндэсний хөтөлбөр батлагджээ. Хөтөлбөр нь мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцөлийг хязгаарлах, эрүүлжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, малын өвчнөөр тайван, эрүүл байдлаа дотоод, гадаадад баталгаажуулан хадгалах, иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой юм.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиуд мөн “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлагдсанаар мал, амьтны гоц халдварт өвчинтэй гарсных нь дараа тэмцэх бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх эрхзүйн цогц зохицуулалт бий болж байгаа юм. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.