ХОМ хүлээн авах хугацаа дуусгавар боллоо
Энэ сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхээр хугацаа заагаад байсан юм. Хуулийн хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо. Энэ сарын 12-ны өдрийн байдлаар бөгөөд 2018 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан тушаалтнаас  33.542  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 86 хувьтай байсан юм.

Хэрэв албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд нь мэдүүлээгүй тохиолдолд шат дараалсан шийтгэлүүдтэй юм. 

Хуульд заасан хугацаа хожимдуулсан хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах, хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, худал мэдүүлсэн бол албан тушаалыг нь бууруулах, мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халах хүртэл арга хэмжээ авдаг байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-02-16 17:14:15
    П.ГОО ч гогдох юм аа
    66.181.179.146
    Мэдэгдсэн Хариулах