Төрийн одон, медалийг гардуулан өглөө
Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төрийн одон медалиар шагнагдсан алдартан гавьяатнуудын шагнал одон тэмдэгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр Нийслэлийн төр захиргааны байрны А танхимд гардуулан өглөө.
 

Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, цол тэмдэгээр шагнагдсан гавьяатнуудад хандаж НИТХ-ын дарга С.Амарсайхан “Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төрийн одон медалиар шагнуулсан, хөдөлмөр бүтээлээ төр засгаараа үнэлүүлсэн та бүхэндээ нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс болон нийслэлийн төр захиргааны байгууллагын нэрийн өмнөөс баяр хүргээд айлчлан ирж байгаа нохой жилдээ ажил хөдөлмөр, амжилт бүтээлийн дээдийг ерөөж, айл хотлоороо, ахан дүүсээрээ сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе” гэлээ гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.