Нийслэлийн иргэдээ даатган мандал өргөлөө

Шинэ үндсэн хууль батлагдан гарснаас хойш жил бүрийн сар шинийн баяраар нийслэлийн иргэдийнхээ ирэх жилийн заяа буян, хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлал, ёсын дагуу  тахиа жилийн өвлийн адаг сарын битүүний өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд Гандантэгчэнлин хийдэд Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй тийн унжлагат хэмээх шороон нохой жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа. Мөн нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Ш.Анхмаа, Д.Энхтөр нар Дамбадаржаа, Мамба дацан, Дашчойлан, Түвдэнпэлжээлин хийдүүдэд нэгэн зэрэг мандал өргөв.

Гүсэн түгийн мандал гэдэг нь  бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэл хилэнцийг ариусгах, санасан ажил хэрэг нь сэтгэлчлэн бүтэхийн тухайд бурханы лагшин зарлиг, таалалд мандал өргөдөг зан үйл юм.

Мандал өргөх ёс нь одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой аж хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-02-16 23:16:23
    яасан ч аминч үзэл үү хорвоогийн хүн ард гэхээ больё монголын ард түмнээ даатгаж болдоггүй ээ
    202.72.244.221
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-02-15 13:47:49
    одоо нийслэлчүүдийнхээ заслын хийгээд өгчвөл яасан юм бэ.
    122.201.24.62
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-02-15 10:35:32
    yaasan c ih daaj, daatguulj amidrah durtai humuus veee>>>>naas munguuruu heden ger avaad yadarsan ailuudad avaad ugchuuj!!!
    76.186.119.119
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-02-15 08:51:48
    ingehiin orond ajilaa sain hiigeesei, ter ni iluu ter ni iluu humuusiin aj amidrald sainaar nuluulnu shd...
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-02-15 08:50:49
    Тусдаа л байг. Эд ард түмэнээ биш өөрсдийгөө л даатгаж мөргөө
    66.181.178.237
    Мэдэгдсэн Хариулах