Пёнчан-2018: Ч.Отгонцэцэг 82 дугаарт эрэмбэлэгджээ

"Пёнчан 2018" өвлийн XXIII олимпийн наадмын гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10км-ийн зайн уралдаан өнөөдөр болно. Улаанбаатар хотын цагаар 14:30 цагт эхлэх уг уралдаанд нийт 90 тамирчин оролцохоор мэдүүлгээ Зохион байгуулах хороонд гаргасан байна. 

Энэ төрөлд оролцох манай цаначин Ч.Отгонцэцэгийн хувьд Олон улсын цанын холбооны албан ёсны тэмцээнд оролцсон 2017/2018 улирлын онооны дунджаар 82 дугаарт эрэмбэлэгдэж, 15:11 минутад гараагаа эхлэх ажээ.

Түүний хувьд “Сочи-2014” Өвлийн олимпийн наадамд уралдаж байсан туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн онд ДАШТ-ий В ангилалд шагналт IV байрт шалгарч байсан юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine