Шинэ ногоонууд хаана хаана худалдаалагдаж байна вэ
“Шинэ  ургацын  ногооны худалдаа -2014” нэгдсэн арга хэмжээ үйл ажиллагаагаа энэ сарын 15-наас эхэллээ. Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн 5 асар, 19 худалдааны цэгт  үйл ажиллагаагаа  явуулж байна.
Энэ жилийн нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө Аж ахуйн газар, Сэлэнгийн төлөө хөгжил, Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо, Хүнс Хөдөө Аж Ахуйн Ассоциаци Төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнхараа, Зүүнбүрэн, Цагааннуур, Төв аймгийн Жаргалант, Борнуур сумдын ногоочид шинэ ургацын ногооны дээжээ нийслэлчүүддээ зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байна. Мөн Өмнөговь аймгийн Булган сумын ногоочдын улаан лооль борлуулагдаж эхэллээ.

Төвлөрсөн худалдааны цэгүүд:
  1. Сүхбаатар дүүрэг-“Гурван гал” худалдааны төвийн  урд задгай талбайд
  2. Баянзүрх дүүрэг-“Скай” худалдааны төвийн талбайд
  3. Чингэлтэй дүүрэг-Барилгачдын талбайд
  4. Сонгинохайрхан дүүрэг-“Цамбагарав” худалдааны төвийн талбайд
  5. Баянгол дүүрэг-Барс худалдааны төвийн хойно, хуучнаар “Орлёнок” сургуулийн талбайд тус тус үйл  ажиллагаагаа  явуулж байна.
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУДАЛДАН АВГЧ 2014-08-20 08:08:54
    ХУД -т байдаггүйэ
    112.72.13.70
    Мэдэгдсэн Хариулах