УИХ-ын дарга М.Энхболд олимпийн медальтнуудтай уулзав
Хүн төрөлхтний энх тайвны бэлгэдэл олимпийн наадмаас Монгол Улс анх медаль хүртсэний 50 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр олимпийн дэвжээнээс медаль хүртсэн тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Олимпоос 26 медаль хүртсэн Монгол Улсын 25 тамирчны төлөөлөл болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдов, П.Сэрдамба, С.Батцэцэг, ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Р.Даваадалай, Н.Баярсайхан, Н.Энхбат болон Мехикогийн олимпийн хүрэл медальт Т.Артаг агсны гэргий Д.Баярлах, Москвагийн олимпийн мөнгөн медальт Д.Оюунболд агсны гэргий Ж.Наранцэцэг, мөн олимпийн мөнгөн медальт Ж.Даваажав агсны хүү Д.Даваажаргал нар уулзалтад оролцлоо.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд Монголын тамирчид олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд, амжилтаа буухиалуулсан олон сайн шавь төрүүлэхийг хүсэн ерөөв. Мөн энэ удаагийн уулзалт Пёнчаны өвлийн олимптой давхцаж байгаагаараа онцлог болохыг тэмдэглээд, 2020 оны Токиогийн олимпод бэлтгэх, амжилтаа улам бататгах талаар санал зөвлөмжөө өгөхийг хүсэв. 




Дараа нь Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, олимпийн хүрэл медальт Р.Даваадалай нар болон олимпийн медальтнуудын ар гэрийнхэн үг хэлж, сар шинийн босгон дээр хүлээн авч уулзаж буйд УИХ-ын даргад талархал илэрхийллээ. Мөн Засгийн газрын тогтоолоор олгож буй цалин, урамшууллыг УИХ-ын хууль, тогтоомжийн хэмжээнд баталгаажуулж өгөх, 1964 оны Токиогийн олимпийн багийн ахмад тамирчдыг 2020 оны олимп үзүүлэх арга хэмжээ авах, олимпийн медальтнуудын алдрыг мөнхжүүлэх, зарим ахмад тамирчдын ахуй амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

УИХ-ын дарга М.Энхболд тамирчдын санал, зөвлөмжийг сонссоны дараа дээрх асуудлыг Засгийн газар, холбогдох байгууллагуудтай ярилцаж, боломж бололцоогоо судалж, бодитой ажил болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-02-13 10:48:28
    ene nukhduud sar bur tsalin awch bayji yasan shunaltay yum be? amjilt gargasan ued chini shagnal uramshuullaa khangalttay ugsun biz dee ,
    66.181.187.221
    Мэдэгдсэн Хариулах