УИХ-д 13 мянган иргэнээс өргөдөл ирүүлжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.

УИХ-д 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 13,440 иргэнээс 9,306 хуудас бүхий 1,309 өргөдөл /нийслэлийн иргэдээс 823 буюу 62,8 хувь, хөдөө орон нутгийн иргэдээс 486 буюу 37.2 хувь/ ирүүлсэн байна. Үүнээс 74 буюу 5.6 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1,055 буюу 80.5 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Улсын Их Хурлын гишүүний нэр дээр гарт нь хаягласан өргөдөл 180 байна.

Өргөдлийн байнгын хороонд хандаж 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 250 өргөдөл ирүүлсэн байна. Энэ хугацаанд 8,678 иргэний өргөдлийг 4 удаа багцлан иргэд, албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 197 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 59 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байна.

Өргөдлийн байнгын хороо нийт 7 удаа хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 2 тогтоол, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр 3 удаа Монгол Улсын Засгийн газарт үүрэг, чиглэл өгч иргэдийн өргөдлөөр тавигдсан асуудлыг шийдвэрлэсэн байна.


П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.