Цахим орчинд мөнгөө алдах, залилуулахаас сэрэмжлүүлж байна
Цахим орчинд мөнгөө алдах, залилуулахаас сэрэмжлүүлж Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжид "Монгол иргэд, аж ахуй нэгж цахим орчноор дамжуулан гадаадын иргэд, аж ахуй нэгжтэй бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулах, урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн боловч бүтээгдэхүүнээ авч чадахгүй байх эсвэл хүлээн авсан бүтээгдэхүүн нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Тиймээс цахим орчинд худалдан авалт хийхдээ тухайн улсын хууль тогтоомжийг сайтар судалж, маргаан үүссэн тохиолдолд хэрхэн шийдвэрлүүлэх талаар худалдан авах гэрээндээ тодорхой тусгаж байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна" гэжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.