УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг өчигдөр сэтгүүлчдэд танилцуулж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны талаар Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зарим баримт дурдаж танилцуулсан юм.
Үе үеийн УИХ-ын эхний гурван ээлжит чуулганы үйл ажиллагааны харьцуулсан тоон мэдээллийг тэрбээр танилцууллаа. 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд нийт 178 хууль, 2008-2012 оны УИХ 201 хууль, 2012-2016 оны УИХ 269 хууль баталсан бол энэ удаагийн УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд 493 хууль баталсан байна. УИХ-ын гишүүдийн хуралдааны ирцийг дээрх үзүүлэлтээр харьцуулбал 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганаар 17444 цаг, 2008-2012 оны УИХ 21354 цаг, 2012-2016 оны УИХ 17061 цаг хуралдсан бол энэ удаагийн УИХ 24895 цаг хуралджээ. Өөрөөр хэлбэл, 2016-2018 оны хугацаанд УИХ харьцангуй их ачаалалтай ажилласан болохыг эдгээр тоон үзүүлэлт илэрхийлж байгаа аж.

П.ГОО
Оллоо.мн