Баруун гар талдаа хүрдтэй машины гэрлийг өөрчилнө
 Авто тээврийн үндэсний төвөөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүй байх техникийн шийдлийг олж, энэхүү ажлыг орон даяар эхлүүлээд байна.
 
 1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон ба зөвхөн 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500000 гаруй  тээврийн хэрэгслийн  50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа бий.
 
Шөнийн цагаар гарч байгаа зам тээврийн осолд баруун  гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг байж болзошгүй ба 18:00-00:00 цагуудад  гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн тоон үзүүлэлт байдаг.
 
Иймд Монгол улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох шаардлага тулгарч байна.
 
Энэ онд Автотээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бөгөөд үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон байна. Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт хийнэ. Ингэснээр автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд хяналт тавих юм.
 
Энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд АТҮТ өөрийн хөрөнгөөс 229 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1650 төгрөг шаардагдах аж. 
 
П.ГОО
оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-02-13 07:55:57
    аягүй бол гэрлээ соль гэх гэж бгаа юм
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • б 2018-02-13 07:15:04
    хуцана биз нийт машины 60 гаруй хувь нь баруун жолоотой юм чинь гарсан ослын ихэнх хувийг эзлэх нь ойлгомжтой биз дэ. мөнгө олох бас нэг арга юм да
    122.201.17.254
    Мэдэгдсэн Хариулах